Оффшор данстай эрхмүүдийг зарлана

3561

УИХ-ын гишүүн Ж.Батзандан оффшор данстай иргэдийг өнөөдөр зарлана гэж мэдэгдсэн.  Тэрбээр “Энэ сарын 9-нд Панамын оффшор бүс мэдээллээ ил болгож, бидэн рүү Монголын оффшор данстануудын мэдээллийг явуулна гэсэн.

 

Одоогоор яг нарийн тоо баримт хэлж мэдэхгүй байна. Н.Дэлгэрсайхан, Н.Амарсайхан зэрэг жирийн иргэдийн мэдээлэл байгаа.

 

Энэ хүмүүс нэгэнт улстөртэй холбоогүй учир би ил гаргахгүй. Энэ нь ч надад падгүй. Төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний гэр бүлийн хүмүүсийн оффшор байгаа данс, дансны мэдээлэл л надад сонирхолтой байгаа” гэсэн билээ.

 

Түүний энэхүү үг баттай бол оффшор бүсэд данстай эрхмүүд өнөөдөр нийтэд ил болох юм байна.

 

Д.ЖАРГАЛ

 


URL:

Сэтгэгдэл бичих