Хараа хяналтгvй долоон монгол хvvхэд Шведэд тэнvvчилж явна
Шведийн Цагаачлалын албанаас манай улсад тодруулбал, Засгийн газрын хэрэгжvvлэгч агентлаг Хvvхдийн тєлєє газарт саяхан нэгэн албан бичиг ирvvлсэн байна. Уг албан бичигт “Манай улсад Монголын хараа хяналтгvй, насанд хvрээгvй буюу 15-17 насны таван хvv, хоёр охин нийт долоон хvvхэд тэнvvчилж явна.
Танай улс эдгээр хvvхдээ хvлээж авах уу” хэмээн дурдсан байх нь тэр. Мєн энэ хvvхдvvд нь эцэг, эхгvй, єнчин гэдгийг єгvvлэхийн сацуу тэднийг асарч хамгаалж чадах эсэх. Чадахгvй бол насанд хvртэл нь эндээ асарч хамгаалахаа мэдэгдсэн гэнэ. Хvvхдийн тєлєє газар энэ дагуу Улсын бvртгэлийн ерєнхий газраас эдгээр хvvхдийн талаар лавлагаа авах гэтэл нэг ч мэдээлэл олж авч чадаагvй гэвэл Та итгэх vv.
Хэний хэн болохоос эхлээд хэдэн онд, хаана тєрсєн тухай мэдээлэл нь Шведийн Цагаачлалын албанаас ирvvлсэн албан бичигтэй зєрсєн буюу тэд хуурамч бичиг баримтаар явсан бололтой. Нэг талаар энэ нь Монгол Улс иргэнээ хаана юу хийж явааг мэддэггvйн бодит жишээ. Нєгєє талаар Улсын бvртгэлийн ерєнхий газрын хуурамч бичиг баримт vйлддэг луйврынх нь баримт гэлтэй. Уг нь бусад улс орон хvvхдийн эрх ашгийг нэгдvгээрт тавьж, хvvхдийн тєлєє бvгдийг хийдэг бол манай улсад харин энэ асуудал эсрэгээрээ.
“Хvний эрхийг хууль биш ёс суртахуун зохицуулдаг” хэмээн нэгэн либротари vзэлтний хэлсэн vгийг санаж байна. Vнэхээр тиим аж. Учир нь, хvvхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн заалт бодит амьдралтай уялдахгvй, нийгэмд тэр дундаа хvний ёстой сvлэлдэхгvй байхад яах вэ. “Харшлаад байна” гэж хэлэхэд ч буруудахгvй. Ялангуяа, хvvхдийн эрх. Манай улс 1996 онд хvvхдийн эрхийг хамгаалах тухай зургаан бvлэг бvхий хууль баталсан, одоо ч тvvнииг дагаж мєрддєг. Гэхдээ амаараа дагахаас vйл хэрэг болгож чадахгvй яваагийн бодит жишээ дээрх хэрэг юм. Монгол Улсын иргэн, тэр тусмаа насанд хvрээгvй хvvхэд хэзээ, хэнийг дагаад Шведийг зорьсон талаархи нэг ч мэдээлэл байхгvй болохоор ингэж тайлбарлахаас єєр яалтай. Тэднээс зєвхєн нэгнийх нь ээж Монголд байгаа гэх дутуу дулимагхан мэдээллийг Хvvхдийн тєлєє газрынхан олж авчээ. Аваад зогсохгvй араас нь эрэл сурәл болсон ч хаяг нь тодорхойгvй, иргэний Шинэчилсэн бvртгэлд бvртгэлгvй тул арга нь мухардаж. Vлдэх хvvхдvvдийнх ч ялгаагvй.
Мэдээлэл байхгvй, овог нэр, тєрсний гэрчилгээний дугаар хvчингvй эсвэл зєрvvтэй гарчээ. Гэхдээ тус газар Шведийн Цагаачлалын албанд Монгол Улс єєрийн иргэнээ авахад бэлэн гэдгийг мэдэгдээд зогсохгvй нааш авчрахаар ажиллаж байгаа талаар албаны эх сурвалж єгvvлсэн юм.
Дээрх хэрэгтэй холбогдуулан ер нь манай улсаас гадаадад гарсан, эх орондоо ирсэн хvvхдvvдтэй холбоотой бvртгэл бий эсэх талаар ГХЯ-наас тодруулсан ч харамсалтай нь хvссэн мэдээллээ олж авч чадсангvй. Гэхдээ иргэний шинэчилсэн бvртгэлийн хvрээнд гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдээ бvртгэсэн. мэдээлэл нь ирэх оны гуравдугаар сард бэлэн болох бололтой. Эндээс гадаадад амьдарч байгаа хvvхдvvдийн нэгдсэн бvртгэл гарна гэсэн vг.
Манай улсад хvvхдийн тєлєє vйл ажиллагаа явуулдаг тєрийн болон тєрийн бус байгууллага, асрамж халамжийн газар дэндvv олон. Хэтэрхий их ч гэж болно. Ийм атлаа жилээс жилд хvvхдийн эрх ноцтой зєрчигдєж, гэмт хэргийн золиос болох, амь насаа алдах vзэгдлийн зэрэгцээ адаг сvvлдээ харь оронд тэнvvчлэх хvvхдийн тухай дуулдах боллоо. Уг нь Хvvхдийн тухай хуульд хvvхэд эрvvл, аюулгvй орчинд амьдрах эрхтэй. Vvнийг нь биелvvлэхэд тєр, орон нутгийг захирч буй Засаг дарга, хvvхдийн байгууллагууд голлон анхаарах тухай заасан байдаг. Тэгвэл эдгээр хvvхдийн тєлєє хэнээс хариуцлага нэхэх ёстой вэ.
Ж.Сvрэн
URL: