Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэллээ

3528Оюу толгойн хоёр дахь шатны санхүүжилт батлагдаж, гүний уурхайн бүтээн байгуулалт өнөөдөр эхэлж байна. Гүний уурхайн төслийн гарааны хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Уул уурхайн сайд Р.Жигжид болон албаны бусад хүмүүс оролцож байна. Энэ үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлсэн үгэндээ ёслолын арга хэмжээнд Рио Тинто компанийн гүйцэтгэх захирлаар саяхан томилогдсон Жан Себастьян Жакийг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье гээд түүнийг энэ ажилд томилогдсон нь Монголд ажиллаж байсан туршлагатай хүнийх нь хувьд Монгол Улс, Рио Тинтогийн түншлэлийг улам бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг тэмдэглэлээ.

Оюу толгойн гүний уурхайн төсөл нь уул уурхай, инженер, ложистикийн салбарт шинэ техник, технологийг Монголд нэвтрүүлнэ. Монгол Улс дэлхийн зэсийн үйлдвэрлэлийн томоохон тоглогч болно. Энэхүү төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллахын тулд газрын гадаргаас доош 1300 метрийн гүнд 200 км үргэлжлэх хонгилыг 5-6 жилд хөндлөн малтаж, олборлолтод бэлтгэн барих зорилт, шаардлага танай баг хамт олон, дотоод, гадаадын хувь нийлүүлэгч, хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч нарын өмнө тавигдаж байна. Гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр олон ажлын байр шинээр бий болж, үндэсний ханган нийлүүлэгчдийн бизнес өргөжиж, оролцогч талууд, Монголын ард түмэнд үе дамжсан үр өгөөжийг өгнө. Өнөөдөр Монголчууд бид бахархах ёстой. Учир нь  Бид дэлхийн бизнесийн тавцанд эргэн ирснээ харуулсан чухал өдөр тохиож байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

Мөн тэрээр Оюу толгой төсөл өнөөдрөөс эхлэн бизнесийн сонгодог төсөл болон хувирч байна. Оюу толгой одоо улс төрчдийн ярианы сэдэв биш, улс орны хөгжлийн түүчээ ажил, бүтээн байгуулалт болон хувирч байна гэдгийг онцолсон юм.

2015 оны 5 дугаар сард баталсан Оюу толгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд олон улсын нэр хүндтэй банк, санхүүгийн байгууллагуудтай 4.4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилтийн гэрээг 12 дугаар сарын 15-нд байгуулсан юм. Гүний уурхай 2020 оноос олборлолтоо эхлэх бөгөөд 2027 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллана төлөвлөжээ. Бүтээн байгуулалтын ажлын ид үед тус төсөлд 3000 хүн ажиллана гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


URL:

Нэр: Anonymous Огноо: 8 May 2016

2027 on feed gehed byren ashiglaad duusgah yum baihdaa

Сэтгэгдэл бичих