Бентли дэлхийн хамгийн үнэтэй машиныг гаргав

Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэдгээрээ дэлхий даяар алдаршсан Бентли үйлдвэр хамгийн сүүлийн үеийн цоо шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа. Цагт 301 км хүртэл хурдлах чадалтай Бентли Бентейгагийн шинэ загварууд ирэх оноос зах зээлд нэвтрэх юм байна. Дэлхийн хамгийн хурдан бөгөөд хамгийн үнэтэй эл машиныг хоёр ширхэг Ренж Роверийн үнээр буюу 494009 доллараар худалдан авч болох гэнэ. Өөрөөр хэлбэл Порше, Феррари, Ауди зэрэг аварга машин үйлдвэрлэгчдийн тогтоосон автомашины хүчин чадлын дээд хязгаарыг даван гарсан гэж ойлгож болно.

 

Загвар дизайны хувьд Бентли үйлдвэрийн бренд хэв маягийг өөртөө шингээсэн бөгөөд 6.0 эргэлттэй, найман цилиндртэй, хос турбо W12 хөдөлгүүртэй тул 4.1 секундэд л 100 км/ц хурд авна. Нийт жингийн хувьд 2.4 тонн аж. Шинэ загвар нь өмнөх загваруудаа бодвол хэд хэдэн төрөл байх бөгөөд хибрид, дизель хөдөлгүүртэй ч гарах гэнэ. Хамгийн гайхалтай нь 600 морины хүчтэй юм байна.

С.Дамдин


URL:

Сэтгэгдэл бичих