Н.Энхбаяр лидер үү, лойдор уу
Төрийн өндөр гэсэн бүх л албан тушаалуудыг хашиж үзсэн энэ эрхмийг “Цаст уулын цагаан арслан цагаа болохоор шоргоолзонд бариулна” гэгчийн үлгэр болж байна” хэмээн дүгнэгсэд өнөөдөр цөөнгүй болж. Харин уншигч та юу гэж дүгнэх вэ.
УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнөхөн МАХН одоогийн МАН хуучин нэрээ сэргээхэд нь эрс дургүйцэж байсан хүмүүсийн нэг болох Н.Энхбаяр гологдогсод хийгээд гомдогсдын армийг тэргүүлж, МАХН нэрийг сэргээн шинэ нам байгуулсан. Ингэснээрээ тэрбээр тухайн үед засаглаж байсан намуудын зүрхэнд шар ус хуруулж, өнөөдрийг хүртэл тэдэнд хэн болохоо харуулж, хэдэн ч хүний амьдралыг орвонгоор нь эргүүлэв. Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулиас эхтэй гэгддэг гомдлоо тайлах боломжийг Н.Энхбаярт тухайн үед У.Хүрэлсүх олгосон түүх энэ.
Түүнээс хойш ч Н.Энхбаяр улстөрчдийн амар заяаг бараг үзүүлээгүй. Эсвэл улстөрчид Н.Энхбаяр амар заяаг үзүүлээгүй ч юм уу. Түүнийг унагах бүх л арга саамыг хэрэглэхтэй нь зэрэгцэн журмын нөхдөөс нь эхлэн ард түмэн түүнийг дахин анхаарч эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаярыг улстөрчид тодруулбал, Ардын намынхан Ардчилсан намынхантай нийлж байгаад өөрсдөө л моодонд оруулчихсан. Үүнийхээ горыг өнгөрсөн хугацаанд хангалттай амслаа.
Н.Алтанхуягийн Засгийн газраар тоглуулахаас эхлээд албан тушаалын наймаанд аргагүйн эрхэнд орж, Н.Энхбаяраас айхдаа тэнхээ мэдэн жүжиг тоглов. Эцэст нь эрх баригчид хийгээд сөрөг хүчин алдаан дээрээсээ суралцан, Н.Энхбаярыг дахин моодонд оруулахгүйн төлөө гар атган нэгэн зүгт харж алхаж чадсаны хүчээр МАХН гэсэн нэрнээс айх хэрэггүй боллоо. Харин Н.Энхбаяр гэдэг нэрнээс айх хэрэгтэй юу гэдгийг удахгүй болох сонгуулиар харах л үлдэж байх шив.
Товчхондоо ийм л байна, Н.Энхбаяр лидер үү, лойдор уу.
У.Жанцан
Цензургүй.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ЮУНЫ ТҮРҮҮН ХЭЛЬЕ. ЭНХБАЯР ЛИДЕР БАЙСАН ЦАГ БИЙ ЯГ ОДОО БОЛ ТЭР ЛОЙДОР БОЛСОН ДОО ХЭТ ИХ ШУНАЛ НЬ ТҮҮНИЙГ ЛОЙДОР БОЛГОЛОО.ОДОО 2012 ОН ШИГ ЭНЭ НАМД СОНГОГЧИД САНАЛ ӨГӨХГҮЙ ШҮҮ ДЭЭ. ЭНЭ НАМААС ГАНЦ ӨӨРӨӨ ГАРЧ МАГАД ГОЛ ХҮМҮҮСЭЭ ӨӨРӨӨСӨӨ ХӨӨСӨН ШҮҮ ДЭЭ.ОДОО ОЮУНБААТАР ӨМНӨГОВЬД НАЙДЛАГА ТАВИХ БАЙХ ӨӨРӨӨ БОЛ ХААНААС Ч ГАРАХ БАЙХ ТЭГЭЭД Л 2 ХҮН БАЙНА ШҮҮ ДЭЭ. НӨГӨӨ ХЭДИЙГ НЬ СОНГОГЧИД МЭДЭЭЖ ДЭМЖИХГҮЙ .
зүгээр л алдар хүндэд дуртай шуналтай хүн
Өлсгөлөнгөөс болоод түүний мэдрэл муудсан байх.
ЗҮГЭЭР Л ТЭГШ СОНГУУЛЬД ОРОЛЦООД ХАРААЧ ДЭЭ
ЗӨВ ШҮҮ
жижигхэн тархитай хямдхан бодолтой хүмүүс байх юмаа эр хүн тугал ч хариулна туг ч барина гэдэг байхаа харин ч зовлон үзсэн хүн ухаантай байдаг юм жаргалд умбасан хүн бэрхшээлийг даван туулах чадваргүй бие даасан чадваргүй байдаг юм даа энхбаярт итгэж найдаж байгаа маш олон хүмүүс байгаа дэмжих болно гарах ч болно
Loidor boloh zamaa uuruu tavisaan . Hamt bgaa humuustee hadar yadar zan gargadag bol hen dalaihad ni dald orood suuj baih ve dee
Н.ЭНХБАЯР ЛИДЕР. УРВАГЧ УЛААН, ТЭРБИШДАГВА, ЦОГ, ШИЙЛЭГДАМБА НАР БОЛ ЛОЙДОРУУД. ЭНХБАЯР ШУНАЛТАЙ ЮМ БАЙНЛЭЭ. ЭНЭ ХҮНИЙ ШУНАЛ “ЭХ ОРНОО ХӨГЖҮҮЛЬЕ, АРД ТҮМНИЙХЭЭ АМЬДРАЛЫГ САЙЖРУУЛЪЯ, ӨРГҮЙ УЛС БОЛГОЁ” ГЭСЭН ШУНАЛДАА АВТААД БАЙГАА НЬ ҮНЭН ЮМ БИЛЭЭ.
Энхбаярыг дэмжинэ.
Энхбаярыг дэмжинэ
Аль нь ч биш! Харин “ЛҮД”-ЭР буюу зүгээр л (ЛҮДЭР) гэж нэрлэх нь зөв дөа!
enhbayariig songono lider gej helj bolno yamar ulsaa zarsan elbegdorj bishee
Лидер!! Хэн ч маргаж чадахгуй байх! Амжилт! Та л чадна! Бид тантай хамт!!!
Enhbayr bol jinhen lider demjij baina
Buudaj al luivarshin