АТГ-ын даргад нэр дэвшсэн “Хатуу” хочит хурандаа Х.Энхжаргал гэж хэн бэ

sdaasdsadХүрэлсүхийн Энхжаргал хурандааг олон нийт тийм сайн мэдэхгүй байх. Харин хууль хяналтынхан бол зарчимч, шударга, шаардлага өндөртэй, хууль сахиулагч гэдгээр нь мэднэ. Энэ эрхмийн нэр Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшсэн сонсогдлоо. Авлигатай тэмцэнэ гэдэг амь насаараа дэнчин тавихын нэр болчихоод байгаа юм. Энэ газрын анхны даргаар  шударга зарчимч гэдгээрээ алдартай томилогдон очсон ч Б.Дангаасүрэн Автсралийн Сидней хотод учир битүүлгээр амь насаа алдсан билээ. Тийм учраас амь насанд ч аюултай байж мэдэх албан тушаал.

Бас хазгай гишгэх эрхгүй газар. Тус газрын даргаар ажиллаж байсан хурандаа Ч.Сангарагчаа сайшаал магтаалаар биш шоронд ороод Авлигатай тэмцэх газраас мултарсан. Авлигын хэргээр шалгагдсан, шалгагдах магадлалтай нөхдүүд хэзээд хэнийг “хадан хясаа” руу түлхэхэд бэлэн байдаг билээ. Авлигатай тэмцэх газрын дарга гэдэг бол хүсээд байх албан тушаал биш. Тус газрын дарга Н.Ганболд өөрийн хүсэлтээр ажлаа өглөө. Яагаад бэ гэхээр амар амгалан тайван амьдрахыг хүсч байгаа болоод л тэр.

Энэ албыг зориглон хийнэ гэдэг хэцүү. Тэгэхээр Монгол Улс авлигалд хэрхэн торлогдсон гэдэг нь тодорхой харагдах биз. Авлигачид найз нөхдөөрөө яриулна, ангийн багш, ээж аавтай нь хүртэл уулзана. Хүүхдийнх нь багшаар авлигал хүртэл өгүүлэхийг оролдоно гээч. Сүүлдээ айлган сүрдүүлж, араас нь өдөр шөнөгүй дагаж, элдэв мэдээлэл цуглууна. Лам бөө, хараал жатга, элс давс цацах энгийн үзэгдэл болсон газар. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэнтээ “Хуулийн засаглал биш хулгайч нарын засаглал тогтох гээд байна” гэсэн утгатай үг хэлсэн.

Авлигалын хэргийг  жирийн иргэд  биш албан тушаалтнууд хийдэг. Тэдний гар хөл, туслах,  дүү нар шоронгоор дүүрэн бий. Төрөөс хулгай хийчихээд нойргүй хонож буй эрхмүүд ч олон байна. Тэд шорон орсноос Авлигалтай тэмцэх газрыг татан буулгах, хүчийг нь бууруулах, өөрийн хүнээ шургуулахын мөрөөдөж байгаа. Ийм хүнд газар “Хатуу” хэмээн алдаршсан хурандаа Х.Энхжаргал очих гэж байна. Түүний нэрийг сонсоод авлигачид айн цочих нь мэдээж. Хууль зөрчсөн албан тушаалд захирагдах дургуй Х.Энхжаргалтай учраа олоход маш хүнд байх болно.

Төрд тангараг өргөж тушаал авдаг учраас хурандаа Х.Энхжаргал  Авлигатай тэмцэх газрын даргад очих байх. УИХ, Засгийн газарт үүнээс өөр сонголт байхгүй болов уу. Хуулийн байгууллагад насаараа зүтгэсэн нэгэн эрхэм “Авлигатай тэмцэх газар очсоноос арай тайвнаар нь албан газрын хийсэн нь манаач дээр” хариулсан байдаг. Ямартай ч төр засаг тун боломжийн хувилбар дэвшүүлсэн санагдана. Түүнийг очих сургаар авлигалчид үүрээ эвдүүлэн  бужигналдаж “Огцруулно” гэж орилдож мэднэ. Авлигачид хүчтэй байгаа учраас тус газрыг үндсээр нь өөрчлөх, аажмаар устгах хууль тогтоомж санаачлан “Хэлмэгдэгч”-ийн дүрд тоглох болсон билээ.

Хурандаа Х.Энхжаргал Төв аймаг, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан. Мөн Замын цагдаад томоохон өөрчлөлт хийж торгуулийн систем, харилцааны соёлд дэвшил гаргасан нэгэн. Тэрээр “Замын хөдөлгөөний дүрэм мөрдөгддөг улс оронд хууль хэрэгждэг” гэж хэлдэг юм билээ. Муу сайн ч хамаагүй хуулийг даган мөрдөх ёстой гэдэг зарчимтай “Хатуу” хочит Энхжаргалд орон байр, малын гээд хулгайч нартай тэмцэж явсан туршлага бий. Харин одоо жинхэнэ их гарын, төрийн хулгайч нартай нүүр тулж магадгүй байна. Жирийн иргэд хаана байдгийг ч мэдэхгүй, төрөөс төрсөн тэрбумтангууд нэрийг нь хэлэхээс цээрлэдэг “Гурван үсэгтэй газар”-ын даргад  “Хатуу” хочит Х.Энхжаргал нэр дэвшлээ.

Ц.Дүүриймаа

PHOTONEWS.MN


URL:

Нэр: Anonymous Огноо: 5 May 2016

Эрдэнэтийн цагдаад байх даа сүржигнэсэн дүмпүү байж билээ Шалгаж байна гээд олон хүн хорьж гар буугаар сүрдүүлдэг дүвчигнүүр юм байсан даа

Нэр: xeden mal mini Огноо: 6 May 2016

Хатуу” хочит Энхжаргалд орон байр, малын гээд хулгайч нартай тэмцэж явсан туршлага бий. xa xa xa xa xa ….

Нэр: Anonymous Огноо: 8 May 2016

Энэ хүнээр шалгуулж байсан бол чи бас тэр цагийн өмчийн хулгайчийн нэг л байж дээ. Сүржин тусмаа сайн юм биш үү. Зөв л хүн сонгогдож байгаа юм байна

Нэр: Anonymous Огноо: 10 May 2016

Хүний мууг ярихаасаа илүүтэй уг хүний хийж бүтээсэн зүйл, боловсролын түвшин, хувийн зохион байгуулалт, ар гэрээ авч яваа асуудлыг сайн судалж байж дүгнэлт өгмөөр юм. Зарим нэг дам сонссон мэдээллээр хүнийг элдюээр хэлэх нь тухайн хүн оюуны доройтолд орсоны шинж байх. Томилгоог хэн нь ч хийсэн бай би хувьдаа энэ хүнийг дэмжиж байна. Тамын тогооны үлгэрээ хэзээ болих вэ таминьээ

Нэр: зочин Огноо: 17 May 2016

Олигтой боловсролтой хүн тавь л даа. Тийм хүн байхгүй юу. Төгссөн сургуулийн түвшин, нэр хүнд нэг юм хэлдэг юм даа, үүнийг бодооч. Хармааны хулгайтай тэмцэж ирсэн хүн ш дээ энэ хүн хэхэх

Сэтгэгдэл бичих