Хамгийн ихээр шинэчлэгдэж байгаа Эдгээр хотыг ирээдүйн гэж нэрлэдэг. Дэлхийн түүхэнд 2008 онд хотын хүн ам анх удаагаа

3478

Эдгээр хотыг ирээдүйн гэж нэрлэдэг. Дэлхийн түүхэнд 2008 онд хотын хүн ам анх удаагаа хөдөөгийнхөөс давсан юм. НҮБ-ын дүгнэлтээр 2050 он гэхэд хүн амын гуравны хоёр нь хотод амьдардаг болох бөгөөд тэр цагт  дэлхийн хүний тоо 9,7 тэрбум болсон байх ажээ.

Хот төлөвлөгчид одооноос хотын ямар систем хэрэгтэй вэ гэдэг тал дээр ажиллаж байгаа. Оршин суугчдаар дүүрсэн өндөр байшингууд нэмэгдэх тусам хүн амын өсөлт болон амьдралын чанарыг зохицуулах тэмцэл улам ихэснэ.

Гэхдээ, зарим хот эдгээр асуудлыг шийдэхэд тус болох санаа оноо гаргажээ. Хотын хөгжлийн ямар стратеги хэрэгтэй болж байгааг тодотгох үүднээс “The Wall Street Journal” сонин шинжээчид, уран барилгачид, хот төлөвлөгчдийн асуулга явуулжээ. Шалгарсан хотуудад асуудал байхгүй гэсэн үг биш бөгөөд гагцхүү эдгээр хот тодорхой арга хэмжээ авч байгааг тэд хэлжээ. Тэд ямар хотуудыг инновацийн гэж нэрлэв?


Сингапур: Хязгаарлагдмал нөөцийг дээд зэргээр ашиглах нь

Сингапур бол XXI зууны хамгийн амжилттай хотын загвар гэдэгтэй шинжээчдийн ихэнх санал нэг байна. Хот улс боловсрол, бизнесийг хөгжүүлж, авлигаас чөлөөтэй Засгийн газраа дэмждэг. Үүний хажуугаар нийгмийн гишүүн бүрийн биеэ авч явах хамгийн хатуу чанд дэгийг тогтоож байгаа юм.

Гэхдээ дэлхийн олон хотод тулгардаг хязгаарлагдмал нөөцийг ашиглан зарцуулах талаар Сингапур чадварлаг байгааг анхаарах хэрэгтэйг тэд хэлжээ. Ундны усаа авдаг хөрш Малайзаас энэ хот-улс хамааралтай. Хот хүнсний бүтээгдэхүүний 90 хувийг импортоор авдаг. Мөн хүн амынх нь 30 хувь нь байнгын оршин суугч бус. Энэ 30 хувь эдийн засагт нь ихээхэн дэм болдог.

Сингапурт 5,5 сая хүн амьдарч байна. Ойролцоогоор Нью-Йоркийн хэмжээний нутаг дэвсгэрийнхээ замын түгжрэлгүй хөдөлгөөнийг хангах нь бас нэг том асуудал болдог. Замын хөдөлгөөний талаар ярихад, өглөөний оргил цагаар хотын ажил хэрэгч дүүрэгт орж ирсэн жолооч нарыг торгоно. Квотын системээр дахин бүртгэгдсэн авто машины тоог багасгаж байдаг. Машин эзэмшдэг бүх хүнээс хиймэл дагуулын системтэй болохыг шаарддаг. Ингэснээр машин хоорондох зайг нарийн тооцон журам зөрчигчдийг илрүүлэн торгууль ногдуулна.

Дараа нь усны асуудал. Хотод ундны усны хэрэглээ байнга өсч байгаа нь XXI зууны хамгийн том асуудал болж байна. Ус нэрэх хоёр үйлдвэр хоногт 100 сая орчим галлон (нэг галлон нь 3,79-4,55 литр) ус үйлдвэрлэнэ. Энэ нь хотын хэрэглэглээний дөрөвний нэг юм. Мөн үүний зэрэгцээ Сингапурт борооны усыг боловсруулах талаар ажиллаж байна.

АНУ-ын Хьюстон: Амжилттай бөгөөд хүртээмжтэй

Лондон, Сан-Франциско зэрэг амжилттай хөгжиж байгаа хотын хүмүүс тэнд амьдрах хүндрэлтэй гэж ярих нь улам нэмэгдэж байна. Харин Хьюстон бол тийм биш. Хотын хүн ам нь 2010- 2014 онд 140 мянган хүнээр буюу 6,7%-иар нэмэгджээ. Хурдан хөгжиж байгаа хотуудтай харьцуулахад Хьюстон шинэ оршин суугчдаа орон сууцаар хангаж чаджээ.

Энэ хугацаанд Хьюстоны метро 189 634 байгууламж барих зөвшөөрөл авсан нь улсынхаа хамгийн өндөр үзүүлэлт болов. “Их Хьюстон” гэж нэрлэдэг дүүрэгт баригдсан орон сууцны 60 хувь нь дунд орлоготой өрхөд зориулагджээ. Энэ үзүүлэлт Лос-Анжелест 15 хувьтай байдаг.

Хьюстоны хөгжилд олон хүчин зүйл нөлөөлөв. Саяхан эрчимтэй хөгжөөд одоо  хямралтай байгаа нефтийн үйлдвэрлэлийн төв нь Хьюстон юм. Хотод АНУ-ын шилдэгт тооцогддог анагаахын төв байрлана. Жилээс жилд зорчигчдын урсгал нэмэгдэж байгаа нисэх буудал байна.

Орон нутгийн захиргаанаас хүн амын өсөлтийг дэмжиж байгааг тэд бас үнэлжээ. Хотыг бүс болгон хуваагаагүй ч хотын хөдөлгөөнийг эдийн засгийн нөхцөлийн өөрчлөлттэй нь сайн уялдуулсаныг онцолжээ.

Колумбийн Медельин: Ядуусын хороололд оруулсан өргөн цар хүрээний хөрөнгө оруулалт

Ядуу хотуудын нэгэн адил Медельин  барилгын төслүүдийг хэрэгжүүлэхээр эрмэлзэж байгаа юм. Гэмт хэргийн гаралт өндөртэй байсан хамгийн ядуу дүүргүүдэд ихээхэн хөрөнгө оруулж байгаагаараа бусдаас ялгаатай.

1980-ад онд энэ хот хар тамхины эзэнт улсын босс Пабло Эскобарын нийслэл гэдгээр алдартай байлаа. Харин одоо Медельин хотын шинэчлэлд ихээн мөнгө гаргаж байна. Нэн ялангуяа Metrocable гэх ядуусын хороололд үйлчлэх тээврийн системийг ихээхэн анхаарав. Хотын ядуусын дүүрэгт үйлчилдэг урсдаг шатны хамгийн амбицтай төслийн нэг энд байдаг бөгөөд олон улсын хэд хэдэн шагнал авчээ. Өмнө нь нүдний гэм байсан жуулчид хотын энэ хэсэгт харагдах болж байгаа гэнэ.

Урсдаг шатанд зарцуулсан 6,7 сая долларын хөрөнгө оруулалт ядуусийн дүүргийн оршин суугчдын санхүүгийн байдлыг сайжруулж чадах уу гэдгийг хэлэхэд эрт. Гэхдээ энэ төсөл хүн амын бүх давхрагад нөлөөтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм.

АНУ-ын Детройт: Хүнд суртлыг эрс багасгах эрмэлзлэл

Детройт хот 2014 оны дампуурлаасаа салж эхэлж байна. Хотын бүх хэсгийг сэргээх хөрөнгө хангалтгүй байгаа. Тиймээс хот нэлээдгүй эрс шинэ стратегийг барих болов. Хот хөгжлийн стандартын журмыг дагадаггүй дүүргүүдэд санхүүжилт хийхгүй үлдээж байгаа юм.

Хотын худалдааны дүүрэгт шинэчлэл өөрчлөлт хийхэд хуучин журам нь Детройтад ихээхэн саад болж байгааг девелоперүүд ба дизайнерууд хэлдэг. Цаг, мөнгийг дэмий үрэхгүйн тулд хот девелопер ба ажил хэрэгч хүмүүст ихээхэн саад болдог  хүнд сурталтай тэмцэж, хүнд сурталгүй тусгай бүсүүдийг тогтоож эхэлжээ.

John S. and James L. Knight Foundation сангаас 75 мянган долларын баталгаа аваад хотын захиргаа эдгээр бүсэд бизнес эхлэх хүсэлтэй хүмүүст зөвөлгөөг өгч эхэлжээ.

Канадын Ванкувер: Явган зорчигчдод илүү боломж олгож байна

Явган зугаалга нь ашиг тустай гэдэгтэй хэн хүнгүй санал нийлэх биз. Ванкувер хот явган явах хөдөлгөөнийг хотын хөдөлгөөний тэргүүн хэсэг болгох хүсэлтэй байгаа юм. Канадын энэ хот дэлхийн хамгийн их “явган хүнтэй” хот биш байж болно. Гэлээ ч энэ талын үзүүлэлтээр топ-10-т тогтмол бичигддэг. Хүмүүсийн явган явдаг хэсгийг аюулгүй байлгахаар хот санаа тавьж байгаа нь бусад хотоос ялгаж өгнө.

Замуудыг нь явган хүн сонирхохоор засч янзалсан бөгөөд хотын хүн амын 26 хувь нь явган алхах дуртай болжээ.

Ингэснээр нийтийн тээврээр зорчигчдын тоо сүүлийн 15 жилд байнга буурч байгаагаас гадна дагуул хотуудад нь очих автомашины тоо 1996 оноос хойш 20 хувиар буураад байгаа юм.

Бэлтгэсэн:Э.Туяа


URL:

Сэтгэгдэл бичих