СЕХ VS ИЗНН

1462406715572a8e3b0005fСонгуулийн ерөнхий хорооноос 2016 оны сонгуульд Иргэний зориг ногоон нам/ИЗНН/-ыг оролцуулахаас татгалзсан шийдвэр гаргасан. Ийнхүү шийдвэр гаргасан нь багагүй маргаан дагуулах төлөвтэй болоод байна. Учир нь дээрх шийдвэрийг эсэргүүцэн Сонгуулийн ерөнхий хороог хуудуутай шийдвэр гаргасан гэж тус намын удирдлагууд Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаа мэдэгдээд байгаа юм. Гэвч анхаарал татах нэг асуудал байгаа юм. Иргэний зориг ногоон нам/ИЗНН/-ын дарга С.Оюун нар энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам/АН/-ыг дэмжиж оролцоно гэдгээ мэдэгдсэн. Ийнхүү мэдэгдээд байсан  ч Сонгуулийн ерөнхий хороонд мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн нь дээрх мэдэгдэлд эргэлзэхэд хүргээд байгаа юм. Үнэндээ энэхүү эргэлзээг тайлахад тун амархан. ИЗНН-аас АН-ыг дэмжин оролцохдоо шаггүй болзол болох “Тус намаас УИХ-д таван мандат, НИТХ-д гурван мандат өгөх” саналыг АН-д тавьсан аж. Хэрэв энэхүү саналыг нь АН-ын удирдлагууд хүлээн зөвшөөрөхгүй бол тус намыг дэмжихээс татгалзаж сонгуульд оролцох хувилбартай байгаа юм байна.  Өөрөөр хэлбэл хоёр хувилбартай “үзэж тарах”-аар шийдсэн байсан ч нэг хувилбар нь буюу сонгуульд дангаараа оролцох хувилбар нь бараг л биелэлээ олохгүйд хүрэх шиг боллоо. Ингээд энэхүү асуудалд талууд буюу Сонгуулийн ерөнхий хорооны дарга, ИЗНН-ын удирдлагууд хэрхэн байр суурь илэрхийлж байгааг хүргэе.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн

ИЗНН-ын бичиг баримт учир дутагдалтай байсан. Өөрөөр хэлбэл тогтоол дээрээ намын дарга С.Оюун гарын үсэг зураагүй байсан. ИЗНН гурван даргатай. Сонгуульд орох хүсэлтэд Д.Ганхуяг дарга л гарын үсэг зурсан байна. Зурсан дарга нь Улсын Дээд шүүхээс албан ёсоор баталгаажуулаагүй байсан. Иймээс тус намыг сонгуульд оролцуулах боломжгүй болсон.

Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуяг

СЕХ Сонгуулийн тухай хуулийн 121.2 дахь болон 124.3.2 дахь заалтыг тус тус үндэслэн ИЗНН-ыг сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзсан тогтоолыг энэ сарын 2-нд гаргасан. Гэтэл манай намд албан ёсоор энэ сарын 4-нд буюу өнөөдөр 08.45 цагт уг шийдвэрээ хүлээлгэн өгсөн. ТиймээсСЕХ манай намыг бүртгэхээс татгалзсан зөрчлийг арилгах бололцоог бидэнд олгоогүй. Мөн эрхзүйн хувьд бүртгэхээс татгалзах үндэслэлгүй байсан гэж үзэж байна. Иймээс Сонгуулийн тухай хуулийн 111.4.2-т заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар нэхэмжлэл гаргаж СЕХ-ны шийдвэрийг түдгэлзүүлэхийн төлөө ажиллахаа мэдэгдэж байна.

Д.ЖАРГАЛ


URL:

Сэтгэгдэл бичих