М.Сономпил, Н.Батцэрэг нар Шударга ёс эвслийн бүлгээс гарах өргөдлөө өгчээ
Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-аас гарч, МАН-д элсэхээ зарласан. Тэдний араас М.Сономпил, Н.Батцэрэг нар Шударга ёс эвслийн бүлгээс гарах өргөдлөө өгч байгаа аж.
МҮАН сонгуульд оролцохгүй, АН-ыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Мөн Шударга ёс эвслийн бүлгээс хоёр гишүүн гарсан нь МҮАН-ын харьяалалтай хоёр гишүүн Н.Батцэрэг, М.Сономпил нарыг эвслийн бүлгээс гарахад нөлөөлсөн бололтой. Тэд АН-д орох гэнэ.
Ингэснээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү 7-хон хоног бүлгийн даргаар ажилласан ховор тохиолдол болов. Мөн хагас жилийн хугацаанд эзгүй байсан Эрүүл мэндийн сайдын нэрийг өчигдөр өргөн барьсан. Гэвч Шударга ёс эвслийн бүлэг задарснаар Ц.Лхагвасүрэн Эрүүл мэндийн сайд болох нь талаар өнгөрч байна.
Б.Бат
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэ 2 эргүү 1 тэрбум төгрөг хандивлаж байж жагсаалтаар УИХ болж байж билээ. Одоо хэн энэ 2 -г тоож дэмжих вэ дээ.
Энхбаярын хүчинд нэг нэг тэрбум хандивлаж байж гарч ирсэн 2 доо. Монгол хүмүүс бүгд хаяагаа хадраад л хаяж нийлээд л ХҮН чанар ёс жудагаа уландаа гишгэж дуусчээ бүр. . .. Бичихэд хүртэл гарнаас өмхий үнэртэж байгаа юм шиг санагдаад л …