МОНГОЛЫН ГЕОЛОГИ ХАЙГУУЛ-2016

8c6eadklqb5w058c3yreb8cwbМонголын Үйлдвэрлэлийн Геологчидын Холбооноос санаачлан жил бүр зохион байгуулдаг. Геологи хайгуулын ажлын ололт, тулгамдсан асуудпуудыг нэгэн жил болон, нийт тогтолцооны хэмжээнд үнэлж, дүгнэх зорилготойгоор зохион байгуулагдцаг чуулганд Уул уурхайн яам, харъяа агентлаг, газрууд ( АМГ, ГТГ), Мэргэжлийн хяналт, сургалт судалгааны (ШУТИС, МУИС)-хан их ач холбогдол өгч, сайн бэлтгэж, явуулдаг уламжлал тогтоод 10 шахам жил болж байна. Энэ үеэр 700 гаруй гео-логичид, зочид төлөөлөгчид, мэргэжилтнүүд, салбарын 30 шахам байгууллага үйл ажил-лагаагаа танилцуулж, үзэсгэлэн байгуулж оролцов. Нээлтэнд уул уурхайн сайд Р.Жигжид, сайд М.Энхсайхан нар оролцож, асуултанд хариулт өгч, илэн далангүй ярилцав.
Чуулганд 45 илтгэл, 10 гаруй ханын илтгэл хэлэлцүүлснээс “Занаду Майнз Монголиа” ХХК-ийн геологич Б.Мөнхбатын “Хармагтайн ордын турмалин брекч дэх хүдэржилт”, ханын илтгэлээс М.Ариунтогс “Tribolites from the Samnuuruul-formation” тэргүүн байр эзэлж мөн шилдэг гэрэл зураг ховор чулуун дээжийг шалгаруулж шагнан урамшуулав.
“Нэг өдрийн сургалтаар стратиграфийн судалгааны арга, аргачлал, Leapfrog 3D программ ашиглан геологийн загварчлал хийх сэдвээр Шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор профессор О.Гэрэл, проф. Д.Бат-Өлзий, доктор Г.Сэрсмаа, Н.Ичинноров, Ч.Наранцэцэг, геологич Г.Цолмон нар хөтлөн явуулж заалаа.Чуулганы үеэр эх орондоо эрдэсийн эрэлч шинжээч бэлтгэж эхэлсэн гавьяат багш, профессор Ж.Лхамсүрэн, ШУ-ны гавьяат ажилтан, академич Р.Барсболд, О.Төмөртогоо нарын эрхэм хүндэт багш нарт хүндэтгэл үзүүлж бэлэг дурсгал гардуулж баяр хүргэсэн нь геологичид шавь нарын сэтгэлд нийцлээ.
Үйл ажиллагаа Богд хан уулын оргил Цэцээ гүнд явган аялал, оргил булаалдах тэмцээнээр өндөрлөв. Аялал -тэмцээнд 200 гаруй геологичид, энэ мэргэжлийн оюутнууд оролцож, Дарханы, Геологийн судалгааны Төвийн геологичид, ШУТИС-ын оюутны багууд манлайлж алт, мөнгөн медаль, шилжин явах цом гардаж авлаа. Аялал уралдааныг “Цагдуултайн Ундарга” ХХК ивээн тэтгэж зохион байгууллаа. Богд уул Улаанбаатар орчимын геологийн асуудпаар ШУТИС-ын багш доктор С.Хишигсүрэн газар дээр нь ярьж танилцуулав.
Жилд ганцхан удаа болдог чуулганыг үйлдвэрлэлийн геологийн компаниуд ивээн тэтгэж явуулдаг. Энэ жил Платиниум ивээгчээр Геосан ХХК, алтан тэтгэгчээр Голденхалл ХХК, Геологийн төв лабратори, SGS IMME, Эрдэнэт үйлдвэр ХХК, Алтай нэгдэл ХХК болон Leapfrog 3D , Аэро геодез, Areva, Монкаротаж, Micromine, Цагдуултайн ундарга, Hanadu Mines Mongolia, Ханлаб, ALS Group, Punberincockminarco, Эрдэнэставан толгой, МГУУМИ ХХК байгууллагууд оролцсонд геологчид зохион байгуулагчид талархал илэрхийлж байна.
Д.Чулуун
ГЕОЛОГИ УУЛ УУРХАЙН МЭДЭЭ

 


URL:

Сэтгэгдэл бичих