Сургамжтай секс паянгууд – 5
Эр эмийн асуудлаар бичих сонин сэтгүүл мундахгүй олон. Дур хүсэлдээ автсан хоёр уулзангуутаа ойлголцоод л, зэрэг зэрэг дур тавьцгаагаад л шөнөжингөө цэнгэл эдлэж буй тухай унших нь хэнд ч гэсэн таатай байлгүй яахав. Хэдийгээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дур хүсэл тус бүрдээ тун өвөрмөц байдгаас дур ханах байдал нь тэр бүр таарч тохироод байдаггүй нь үнэн боловч энэ талаар зөвхөн мэргэжилтнүүд л бичиж харин уран зохиолд бол голдуу “уянгын халилтай л” бичээд байдаг.
Энэ нь зарим хүнийг сэтгэлээр унагах дарамт болох нь ч энүүхэнд. Ямар нь ингэж төрдөг байнаа, би ч дээ гэх нэгэн байхад манай энэ нэг унжийсан юм гэж хажуудахаа голох нь ч байх. Ингээд л зөрчил эхлэх нь тэр. Гэвч амьдрал баян байдаг болохоор хувь хүмүүсийн харьцаа, эр эмийн ажил ч бас олон өнгө төрхтэй. Гэр бүл салалтын гуравны нэг нь сексийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэй гэж ч бичдэг. Чухам үүнээс болж салж байна гэж илээр ярьдаггүй ч, энэ нь нөлөөлсөн л байдаг аж. Хардалт, гэр бүлээс гадуурх эр эмийн харьцаа зэрэг нь нилээд тохиолдолд сексийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэй байх магадлалтай. Хос хоёрын дунд жаргал цэнгэлтэй мөч олон байх ч бас алдаа эндэл, гомдол гунихрал, сэтгэл зовоосон асуудал ч их гарна. Инээдэмтэй явдал ч тохиолдоно, үл ойлголцол бол наад захын асуудал. Энэ тухайгаа хэнтэй ярилцах билээ? Гэр бүлийн зөвлөгөө өгөх газрууд ажиллаж, шийдэж үл чадах учраа олохгүй асуудалтай тулгарсан хосууд тэр газар руу зүглэх нь хөгжингүй орнуудад бол ердийн явдал. Тэнд сэтгэл зүйн зөвлөгөө өгнө, эр эмийн асуудлаар ч ярилцаж, учир зүйгээ олцгооно. Хүүхэд залууст зөвлөгөө өгөх газруудаар охид хөвгүүд орон мэдэхгүй чадахгүй, тулгамдсан асуудлуудаа асууж лавлан ярилцаж тайлбарлуулж авдаг. Тэдэнд зориулсан сэтгүүл, сонин ч олон. Яваандаа манайд ч энэ чиглэлээр мэргэжилтнүүд ажиллаж, хүмүүс ч энэ асуудлаар ханддаг болох биз. Энэ бол ичиж зовоод, нуугдаад байх зүйл биш, шүдээ өвдөхөөр эмчид очдог шиг л амьдралын нэг чухал асуудал шүү дээ.
Энэ удаа “www.tsagtur.mn” сайт уншигчдадаа зориулж герман бүсгүйчүүдийн туршлагаас орчуулан цувралаар хүргэж байна. Эд бол хориос гучин насны бүсгүйчүүд бөгөөд тус бүр өөрсөдтэйгээ учирсан паянг нэмж хачирлалгүйгээр бичсэн. Гэхдээ тэд азтай одтой учралаар сайхан эртэй учирч жаргал цэнгэл эдэлсэн тухайгаа бус харин өөрсдийн амьдралд тохиолдсон зарим нэг эрчүүдтэй хэрхэн бүтэлгүй харьцаанд орж байсан тухайгаа бичсэн байгаа. Уншаад инээгээд өнгөрөхөөр түүх ч бий, бодож эрэгцүүлмээр зүйл ч байгаа, сургамжтай явдал ч гарна. Гол нь бодитой түүхүүд нэр ус, мэргэжил, настай нь, хаана болсон тухай бичигдсэн учраас харьцуулж үзэхэд ч сонин. Онолын хоосон цэцэрхэл бус харин амьдралын бодит туршлага. Бүсгүйчүүдэд сургамжтайгаас гадна эрчүүд ч гэсэн мөн л ийм нөхцөл байдалд орж ч болох тул уншиж эргэцүүлэхэд хэрэгтэй байх. Тэр тусмаа энэ тухай хүүхнүүдийн бодлыг мэднэ гэдэг бүр ч таатай хэрэг. Магадгүй зарим нэгэнд чинь үүнтэй төстэй явдал тохиолдсон байж ч болно. Уг нь нэг их хүсээд байх зүйл биш ч, санаанд хүрэхгүй сэтгэл дундуур үлдэх эсвэл бүр бүтэлгүйтэх явдал сексийн харилцаанд гарах нь бий, хэнд ч ийм явдал тохиолдож болно, нэг их гайхаад эсвэл гутраад сэтгэлээр унаад байх зүйл биш. Харин үүнд хүрэхгүйн тулд юунаас болгоомжлох ёстойг давхар гарчигнууд хэлээд өгнө. Аль ч насны ямар ч хүйсийн хүн байсан энэ зөвлөмжүүд хэрэг болно байх гэж найдаж байна. Ном уншиж, судалгаа хийж, хүмүүсээс асууж байгаад бичсэн бус харин өөрсдөө яс махаараа мэдэрч байж, үзсэн мэдэрснээ бичсэн тул үнэнд илүү ойр, ёстой мянга сонсохоор нэг үз гэдэг шиг л юм даа.
Секст байж боломгүй 5 дахь нүгэл: ЧИГЭЭ ОЛОХГҮЙ
Нутгархах үзэл
31 настай Торстенгийн (Эмдэний) тухай 24 настай Майке (Брэмэн) бичиж байна.
Хойд германы жижиг хотын залуусын эмгэнэлтэй амьдралын талаар бусдад ярихаа болихыг би хичээж байсан юм. Нэг талаар байнга л нутаг орныхоо гарал үүслээр хүүдэгнээд явах өөрийгөө ч өрөвдмөөр. Нөгөө талаар тэр үед бас ч бүх зүйл муудчихаагүй байсан, ухаандаа хөдөөний цэвэр сайхан агаар, Остфризийн уужим талын тухай бодоод үзэхэд л ойлгомжтой шүү дээ. Гэсэн хэдий ч дунд сургуулиа төгсөөд хэдийгээр VW авто машины үйлдвэр, усан буудалтай боловч ажилгүйдэл маш их байсан Эмс голын эрэг дээрхи Эмдэн хотоо орхин явах учиртай болсон юм.
Тавин мянгахан оршин суугчтай хот маань остфризийн аажуу тайвуу зан чанартай хүмүүс амьдардаг гэж бодохын аргагүй, нэг тийм амар жимэр хот биш байлаа. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш ганц тоосго ч нэмж өрсөнгүй, тавиад оны архитектур л гудамжны дүр төрхийг голлон илэрхийлдэг байв. Сургуульд сурч байсан амжилтандаа найдаад би Брэмэнд очин франц, англи хэлний багшийн мэргэжлээр суралцахаар азаа үзэхээр шийдэв. Брэмэн надад таалагдсан л даа, манай хотоос арав дахин их хүнтэй, оюутнууд болон бусад амьдралд гэгээ оруулсан зүйлс Штайнтор дүүрэгт байлаа. Их сургууль ч их сайхан том, Остфризийн дээд сургууль шиг бүгд л бие биенээ танина гэж байхгүй амар.
Би ч чухал баяр наадам болон төрсөн өдрөөр л нэг юм нутаг орондоо үзэгддэг болсон доо. Эцэг эхтэйгээ хэдхэн өдөр хамт байхад л залхаж, далайн эргийн хотын нийтийн байран дахь оюутны нойрмог амьдралдаа яардаг болсон байсан.
Хувцас загварын H&M дэлгүүргүй, онгоцны буудалгүй, Бундеслигийн хөл бөмбөгийн баггүй хотод амьдрахыг хэзээ ч хүсэхгүй гэж тангараг тавьсан гэвэл энэ нь мэдээж би зөвхөн өөрийнхөө өмнөөс болон зарим нэг адил бодолтнуудынхаа өмнөөс л ярьж буй хэрэг л дээ. Бусад нь бүр шал өөрөөр хардаг юм. Жишээлбэл миний чацуутнуудын ихэнхи нь. Надтай хамт сургууль төгссөн хөвгүүдийн маань нилээд нь гайхалтай хурднаар хадам аав ээж нар, Клинкерийн нэг загварын орон сууц, VW Passat машин, ажил алба тухайлбал хотын захиргаанд ч юмуу эсвэл эцэг эхээ баярлуулах гэсэн нэг нь VW үйлдвэрийн дамжлага дээр ажиллах гэх мэтээр тус тусын амьдралын мөр хөөн одоцгоосон.
Охидын хувьд ч мөн л нэг иймэрхүү, ялгаатай нь энд гэрлэх, хүүхэд төрүүлэх гэсэн хоёр хүсэл өнөөх мөрөөдлийнх нь жагсаалтанд байж байв. Мириамын хувьд ч ялгаагүй ийм л байсан. Эмдэний дагуул хот Хинтед хуримаа хийсэн. Мириамын бага насны хайр нь болох Оливер түүнийг шүтээний өмнө хөтөлж очжээ (Германд хуримлагчид сүмд очин бурхан тахилын өмнө очиж ламаар адислуулан ёслол үйлддэг. Орч.). Би ч бас уригдсан байсан. Би ч юу гэж үүнийг зүгээр орхих вэ дээ. Сүмд хуримын ёслол хийсний дараа зочдоо зоог, бүжигт урьлаа.
Хотын ойролцоох хөдөөгийн нэгэн гуанзанд хуримын цэнгүүн болох ёстой байв. Гаднаас ирсэн над мэтийн зочдод хоноглох бололцоог зохион байгуулж өгсөн байлаа. Хоёр цаг явж байж би нэг юм Эмдэнд ирэв, саяхнаас Германы төмөр зам хот хоорондын холбоог хайхарч үзэхээ болих шив. Намайг эндээ удаан байхыг хүсэхгүй байгааг минь мэдээд ээж л гомдолтой байх шиг байсан, гэсэн ч гомдоллож үглэлгүй намайг цэнгүүн болох газар хүргээд өгсөн. Үүндээ ч тэр дасчихсан хүн л дээ, хөдөөний хүүхэд бид чинь үргэлж л хаа нэг газраас авахуулж, хаа нэг тийш хүргүүлж байдаг байлаа шүү дээ. Би хожимдож очсон ба энэ нь ч сайн боллоо.
Намайг очиход уртын урт ерөөл магтаал болон баярын ширээний арвин хооллолт аль хэдийн бүжиг , архидалтанд байраа тавьж өгсөн байлаа. Би ч дороо л тэдэнтэй нийлээд авлаа, цөөнгүй хуучин найз болон танилууд хүндэт зочдын дунд зочлон ирсэн байв. Байдалд шүүмжлэлтэй хандсан миний бодлыг хүлээж авах хүн тэнд ганц ч байсангүй. Архидах болон ганцаардах үед ихээхэн болдог зүйл ёсоороо болж, би ч бас удахгүй хамт наргиж өглөө.
Хоёр цагийн үед нэг юм ухаа ортол элсэн дээр хамт тоглодог байсан нялх багын найз Ленатай хөтлөлцчихсөн, нүд бүрэлзчихсэн, Рум-Колатай аяга барьчихсан бүжгийн талбай дээр байж байдаг байгаа. Нэг хамтлаг дуулмар аядаад л ам барьж л дуулж байх шиг байсан. Бид ч шалан дээгүүр дэнчигнэн бүжиглэж, залуус энд тэндээс оролдоод л, амсар дүүрэн аягатайгаа уух гэж оролдоцгоож байв. Болох ёстой юм болдгоороо л болж шөнийг өнгөрүүлэх ёстой дээд давхартаа би гарч ирлээ. Ленагаас л болсон юм л даа, тэнд хамт байсан хоёр хөвгүүний нэрийг хэлээд ч яахав, энэ нь тухайн нөхцөл байдалдаа ч тохирч буй хэрэг. Ингээд зад авч өгсөн архидалтын тухайд миний санаанд бүдэг бадаг зүйлс л орж ирдэг юм.
Лав л нэг хар юмтай нь Лена буйдан дээр зууралдаж, тантгар бөгсийг нь хоёр бүдүүн гуяандаа хавчуулчихсан чангаар тачаадан гийнаж байсан даг. Урьд нь надад өвс олж өгдөг байсан одоо Эмдэний хадгаламжийн кассанд ажилладаг нөгөө нэг хар юмнаас би өөрийгөө хамгаалахчаа аядан айхтар ч их мэрийсэнгүй зууралдаж байв. Пивоны үнэр, тамхины утаа суунагласан өрөөний агаар, түүний хэл аманд маань орж ирэх тоолонд ар араасаа давалгаалан ирэх дотор муухайралт.
Нэг мэдэхэд бүгд алга болж, аймаар их толгой өвдчихсөн амьтан долоон цагт сэрсэн ба ухаан алдчихгүй л юмсан гэж айхын зэрэгцээ тэгвэл ч амар ч юм шиг санагдаж байв. Жорлонд орон бөөлжөөд, угаалгын ванны паалантай хавтанцарт духаа наан хүйтэн жин тавьж ч үзэв. Хувцсаа өмсөх гэж удаан оролдсоны эцэст буудлын өмнөх хүн амьтангүй гудамжинд нэг юм гарч ирлээ. Гар утас маань сүлжээ барьж байна шүү. Гудамжны захад явган суугаад таксигаа хүлээлээ. Тэгж байтал нэг юм ирж, намайг галт тэрэгний буудалд хүргэж, би тэнд нэг цаг хүлээсний эцэст орон нутгийн суудлаар Брэмэн орсон бөгөөд замдаа хориод удаа л зогсох шиг болсон.
Маш хүнд шөнийг өнгөрүүлсэн боловч тэр харин намайг биеэ тоон ихэрхэх өвчнөөс маань салгасан шүү. Хачирхалтай нь сүүлийн үед би төрөлх хотдоо ирэхээрээ ер нь л нам согттолоо ууж, залуустай жаал тоглож аваад, өөрийнхөө багын өрөөндөө орж ирээд толгой эргэхийг ч тоолгүй хэвтдэг болсон. Яг л бага байхдаа том хотод амьдрахыг мөрөөддөг байсан шигээ.
Цаг төр
URL: