Өнөөдрийн зурхай /2016.05.03/
Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 03. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 26. Ангараг гараг. Могойг хүлэгч одтой, 1 цагаан мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр. Өдрийн барилдлага: Үхэх. Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй. Өдрийн наран 5 цаг 37 минутад мандан, 20 цаг 08 минутад жаргана.
Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Сарын эхний үйл явдлууд хосуудын амьдралын гэрэлтүүлж, романтик байдал нэмэгдүүлнэ. Ханиа бүү шүүмжил. Уужим ухаанаар хандах нь та нарын харьцааг сайжруулна. Өөрийн ухаалаг байдлаа асуудлыг шийдэхэд зориулснаар таагүй байдлыг засаж дотнын хүмүүстэйгээ зөрчилдөхөөс зайлсхий. Гэрийнхний зөвлөгөөг сонс, эрүүл ухаанаар ханд. Та бүх зүйлийг шийдэж чадна.
Үхэр (4/20-5/20)
Элгэнд асуудал үүсэх магадлалтай. Болгоомжгүй хөдөлснөөс нуруу нугасандаа гэмтэл авч болзошгүй. Найз нөхдийн эсвэл нөлөө бүхий ивээн тэтгэгчдийн зөвлөгөө таны ажил үйлсэд эерэгээр нөлөөлж, их тус болно. Янаг амрагийн харилцаанд нааштай өөрчлөлт гарах төлөвтэй. Шинэ танилтай болох буюу эртний найзтайгаа санаандгүй учралаар учрах бололтой. Архаг хууч ч хөдөлж магадгүй. Эрүүл мэнддээ анхаар. Ямар ус ууж байгаагаа шалга. Ус дамжуулах хоолойны ус ууснаар та өөрийн бие эрхтнээ хордуулж болзошгүй.
Хамтатгах (5/21-6/21)
Нэр төртэйгөө холбоотой бүхнийг их эмзэг хүлээж авна. Биеэ барьсан, ичимхий зангаасаа болж олны өмнө өөрийгөө нээж, харуулж чадахгүй. Гэвч таны энэ байдал өнөөдөр албаны шинэ хүмүүсийн анхаарлыг татна. Олон нийтэд цоо шинэ санаануудаа танилцуул. Уран бүтээлээ мөн үзэгчдэд танилцуул. Хэрвээ энэ өдөр наргиан цэнгээний газар очвол элдэв хорон санаат хүмүүсээс хол байхыг онцгойлон анхааруулж байна.
Мэлхий (6/22-7/22)
Улс төрчид, мэс засалчид. удирдагчид, сэтгэл зүйчид амжилттай ажиллах өдөр. Тэд нөхцөл байдал, хүмүүст нөлөөлөх чадвар туршлагаа өвөрмөц байдлаар харуулна. Нэгэн хэвийн ажил танд зохихгүй. Ийм ажлыг та гүйцэтгэж чадахгүй. Өөдрөг үзэл, амьдралын эрч хүч, сексийн энерги нэмэгдэнэ. Энэ ордны эрчүүд гэнэтийн таатай бэлэг буюу мэдээ хүлээн авна. Эсвэл ойр дотнын хүнээс бэлэг ирнэ. Та эсрэг хүйснийхний анхаарлын төвд орно, гэхдээ янаг амрагийн адал явдлаас холуур байхыг одод танд зөвлөж байна.
Арслан (7/23-8/22)
Мөнгө хуримтлуулах, зорилгодоо хүрэх, өмнө эхэлсэн ажлаа дуусгахад тохиромжтой. Өнөөдөр та ажил төрөлтэй холбоотой чухал шийдвэр гаргах бололтой. Түүнчлэн маш ашигтай ажил хэрэгч санал хүлээн авах магадлалтай. Ойр дотнын хүний өгсөн зөвлөгөө маш чухал. Онцгой нөхцөл байдал тохиолдохгүй бол танд уйтгартай байх болно. Ийм нөхцөл байдал танд таашаал өгдөг. Гэвч болгоомжтой бай. Үдээс хойш спортын гэмтэл авах магадлалтай. Техникийн аюулгүй ажиллагааны дүрмийг баримтал. Ялангуяа спортод анхааралтай бай.
Охин (8/23-9/22)
Хайр дурлалын сэтгэл зовоож буй асуудлыг шийдвэрлэхэд хүрнэ. Энэ өдөр онцгой анхааралтай бай. Хамар амны хөндий хоолойн өвчин хүндэрч болзошгүй. Анхаарлаа төвлөрүүлэхийг шаардах, үйлдлийг нягт нямбай хийх, нямбай байх ажилд таатай өдөр. Энэ өдөр нийлэмжтэй байдал, тэнцвэртэй ба шударга байдлаар тэмдэглэгдэнэ. Уран бүтээлд хийхдээ авьяаслаг хүмүүсийн нөлөөнд байж тэднийг дуурайх бололтой.
Жинлүүр (9/23-10/22)
Хууль хүчний байгууллагад ажиллагсад өнөөдөр удирдлагатайгаа харьцахад таатай өдөр. Ил тод, шууд үйл ажиллагаанаас зайлсхий. Бусдад үл анзаарагдах үйл ажиллагаа явуул. Хов живийг ашигла. Үнэн санаа, бодлого бүү илчил. Санхүүгийн эрсдэл бүү хий, үл хөдлөх хөрөнгө бүү худалдан ав. Таны болгоомжгүй хийсэн алдаа бусдын элэг доог болох ярианы үндэс болно гэдгийг анхаар.
Хилэнц (10/23-11/21)
Олон нийтэд өөрийн ололт амжилтаа танилцуулж нэр алдарт хүрнэ. Гараа хумхин бүү суу. Өөрчлөлтийг хийх, харилцаа холбоо тогтоох, шинэ танилтай болох өдөр. Илүү их овсгоо самбаатай байж ажил төрөл, амьдрах орон байраа өөрчилж чадна. Гаднаас санаачлага бүү хүлээ. Өөрөө явж гэрээ хэлцэл байгуул. Хайртай хүнээ гомдоовол ахин уулзахгүй.
Нум (11/22-12/21)
Зугаа цэнгэлтэй холбоотой таны ажил амжилттай байна. Бүх зүйл таны хичээл зүтгэл хүсэл мөрөөдлөөс хамаарахгүй. Хамтран ажиллагсдаа ажлаар дарж өөрөө амралтаа авч болно. Өнөөдөр таны мөнгө санхүү сайжирна. Энэ зөвхөн танаас шалтгаална. Таны нэр хүнд дээшилж байна. Энэ өдөр төвийг сахихыг зөвлөж байна. Магадгүй эрүүл мэнддээ анхаарах хэрэг гарна. Тиймээс өвчин сэдрээгүй байгаа дээрээ эмнэлэгт очиж үзүүлэхийг зөвлөж байна. Ажлын чинь үр дүн сайжирч бүтээмжтэй байх болно.
Матар (12/22-1/19)
Банкны хүү эсвэл урьдын зээлээ буцаан авч материаллаг асуудлынхаа нэг хэсгийг шийдвэрлэж чадна, Амьдралын эрч хүч туйлын доогуур төвшинд байна. Тиймээс хамтрагч, удирдлагатайгаа хийсэн яриа хэлцэл хүндрэлтэй байна. Ямарваа нэгэн ажил ихээхэн чармайлт шаардах боловч үр дүн нь гаргасан хүч хөдөлмөртэй дүйж чадахгүй. Өдөөн хатгалгад автахгүй, амлалтад найдах хэрэггүй. Удаан хүсэж байсан зүйлээ худалдан авахад тохиромжтой.
Хумх (1/20-2/18)
Үдээс хойш ажил хэрэг амжилттай байна. Мэргэжлийн амжилтууд өсөн дээшлэх замаар явагдаж, санхүүгийн байдалд сайнаар нөлөөлнө. Заавар бүү хүлээ, санаачлагыг гартаа ав. Хайртай хүнтэйгээ тоглоом тоглож байхдаа бууж өгч хэрэггүй. Догшин ширүүн ч ганц түүнийг л сонсож хэлснийг нь биелүүлэхийн оронд өөрийнхөө ч гэсэн хүсэл бодлыг илэрхийлж түүнд харуулах хэрэгтэй.
Загас (2/19-3/20)
Үзэл суртлаас хамаарсан зөрчил гарч магадгүй. Зохих ёсны мэдлэг эзэмшээгүй байдал нь таны нэр хүндэд сөргөөр нөлөөлнө. Амьдралынхаа сайн сайхныг дээшлүүлэхэд чиглэгдсэн практик үйл ажиллагаа эрхэл. Ямар ч нөхцөлд асуудлыг түрэмгий аргаар шийдэхээс зайлсхий. Хамгийн эрсдэлтэй асуудлыг эргэлзэлгүй шийдвэрлэ. Энэ ордны бүсгүйчүүд өнөөдөр өөрийн дур булаам байдалдаа анхаарал тавьж мөн хайр дурлалын холбоо үүсгэхэд таатай байна.
URL: