“ГЭГЭЭН МУЗА”-ГИЙН ЭЗЭД ИРЭХ БЯМБА ГАРАГТ ТОДОРНО

0af29bad-4777-47c9-be66-a41637c669f5“Гэгээн Муза” академиас зохион байгуулдаг “Гэгээн Муза-2016″ олон улсын театрын наадам өчигдөр /2016.05.01/ эхэллээ. Улаанбаатар хотноо долоо хоног үргэлжлэх наадам энэ жил 13 дахь удаагаа болж байгаа юм. Тус наадамд нэр дэвшсэн бүтээлүүдийг дөрөвдүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 6-ны хооронд УДЭТ, “Black box” театр, Улсын хүүхэлдэй театрын тайзнаа тоглож байгаа юм.

Тухайлбал, дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын 1-ны өдрүүдэд тоглогдсон ҮДБЭЧ-ын “Оройн дээд” түүхэн жүжиг, Дарханы “Залуучууд” театрын “Хайрыг хайрла”, Дундговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын “Мөнхийн галт цэцэг” жүжгүүд тоглогдоод байна.

“Гэгээн Муза” наадмын улаан хивсний ёслолын ажиллагаа тавдугаар сарын 7-ны өдөр 15.00 цагаас УДЭТ-т эхэлж 16:00 цагаас академийн шагнал гардуулна.


URL:

Сэтгэгдэл бичих