Эхнэрээ хөнөөсөн эр ялаа хөнгөрүүлэхийг хүсч гомдол гаргажээ

shuuh000630Хардалтын улмаас эхнэрээ хэрцгийгээр зодож хөнөөсөн харамсалтай хэрэг өнгөрсөн оны наймдугаар сард гарсан. Тодруулбал, ХУД-ийн дөрөвдүгээр хорооны иргэн А гэгч нь эхнэртэйгээ архидан согтуурч, улмаас цахилгааны утсаар зодож, амь насанд нь хүрсэн байдаг. Тэгвэл анхан шатны шүүхээс түүнд 17 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Гэвч тэрбээр ялаа хөнгөрүүлэхийг хүсч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хандсан байна. Ингэхдээ “Эхнэрийнхээ амь насыг хөнөөх ямарч санаа сэдэл байгаагүй. Согтуудаа өөрийн тэвчээргүй зангаас болж энэ хэргийг үйлдсэн байна. Хэдийгээр би энэхүү ялыг хүлээн зөвшөөрч байгаа ч шилжилтийн насандаа яваа хүүгээ өрөвдөж байна. Хүүгээ сайн хүн болгохын төлөө бүхий л амьдралаа зориулах чин хүсэлтэй байна. Тиймээс энэ нөхцөл байдлыг минь харгалзан үзэж, ялыг минь бага боловч хасч өгнө үү” гэжээ.

Харин давж заалдах болон хяналтын шатны шүүхээс түүнд оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хэргийг сануулбал,  Ялтан Б нь 2015 оны 8 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23 дугаар гудамжны 914 тоотод согтуугаар эхнэр Т-г “бусадтай нүцгэн хэвтлээ” хэмээн хардаж, цахилгааны утсаар олон удаа зоджээ. Зодуурын улмаас талийгаачийн бие махбодид нарийн гэдэсний дээд хэсгийн няцрал, урагдал, сэмжний няцрал, дэлүүний няцрал, хальсан доорхи цус хуралт бүхий хэвлийн битүү гэмтэл, биеийн гадаргууны 50-аас дээш хувийг хамарсан зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд гэмтэл учирсан байна.

Б.Саран


URL:

Сэтгэгдэл бичих