Өнөөдрийн зурхай /2016.05.02/
Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 02. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 25. Сумъяа гараг. Чөдөр одтой, 2 хар мэнгэтэй хөх бич өдөр. Өдрийн барилдлага: Идэр. Шүтэн барилдлага: Сэрэхүй.Өдрийн наран 5 цаг 38 минутад мандан, 20 цаг 06 минутад жаргана.
Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Дэвжих нь нэр алдар, түншүүдийн бат бөх харилцаа, ашигтай ажил хэргийн гэрээ байгуулахаас хамаарна. Эмэгтэйчүүдийн дур татам байдал нэмэгдсэнээр өөртөө хүмүүсийг татна. Үнэн сэтгэлийн мэдрэмжээ орхиж болохгүй. Дотно харилцаа, романтик уулзалт нь сөрөг байдал оруулж болзошгүй. Ухаалаг байхгүй бол сексийн харилцаанд хөнгөмсөг харилцсанаар олон асуудлыг үүсгэнэ.
Үхэр (4/20-5/20)
Ажил хэргийн санаачилгаа алдах магадлал өндөр байна. Таны төсөв төлөвлөгдөөгүй орлого зарлагаас бүрдэнэ. Амьсгаа авч оюун санаагаа төвлөрүүл. Ойр дотнын хүмүүс эсвэл ажлын хамт олны хэн нэг нь таны урмыг хугалж болзошгүй. Тийм ч таатай өдөр биш тул ажил хэргийн уулзалт, арилжаа наймаа хийх хэрэггүй. Бүтэлгүйтэх магадлал өндөр. Та ажлын байран дээр анхааралтай байх хэрэгтэй, яагаад гэвэл таныг хуурч болзошгүй. Бүх зарлагаа тооцоолж ирээдүйгүй хөрөнгө оруулалтаас татгалз, ажлын шинэ орон зайг өөртөө бий болго.
Хамтатгах (5/21-6/21)
Оюун ухааны чадвар өндөр байгаа тул үүнийгээ зорилгодоо хүрэхдээ ашигла. Итгэн үнэмшүүлэх чадвар таны найз нөхдийн хүрээг өргөсгөнө. Олон нийтийн ажил эсвэл гэр бүлийнхээ ажлыг шийд. Ямар нэгэн далд явуулга таны бүх төлөвлөгөөг нурааж болзошгүй. Санхүүгийн хувьд боломжийн байх бөгөөд орон сууц юмуу авто машин худалдан авахаар бол түүнийгээ өнөөдөр төлөвлө. Харин үнэт эдлэл энэ өдөр худалдан авах гэсний хэрэггүй болно.
Мэлхий (6/22-7/22)
Улс төрчид, мэс засалчид. удирдагчид, сэтгэл зүйчид амжилттай ажиллах өдөр. Тэд нөхцөл байдал, хүмүүст нөлөөлөх чадвар туршлагаа өвөрмөц байдлаар харуулна. Нэгэн хэвийн ажил танд зохихгүй. Ийм ажлыг та гүйцэтгэж чадахгүй. Өөдрөг үзэл, амьдралын эрч хүч, сексийн энерги нэмэгдэнэ. Энэ ордны эрчүүд гэнэтийн таатай бэлэг буюу мэдээ хүлээн авна. Эсвэл ойр дотнын хүнээс бэлэг ирнэ. Та эсрэг хүйснийхний анхаарлын төвд орно, гэхдээ янаг амрагийн адал явдлаас холуур байхыг одод танд зөвлөж байна.
Арслан (7/23-8/22)
Олон хүн бие барих чадвараа алдаж, болгоомжгүй үг хэлэх, өшөө авах тухай бодох магадлалтай байна. Болгоомжтой үг, хөнгөн хуумгай үйлдлээс бол та хатуу тоглоом, бүр хүчирхийллийн золиос болж магадгүй. Нөхцөл байдал нь танаас шийдэмгий үйлдэл, хариуцлагатай шийдвэр гаргахыг шаардах боловч үр дүн нь амжилтгүй, алдаатай байх магадлал их байна.
Охин (8/23-9/22)
Ажил болон гэрт хэн хэн нь буулт хийхгүй гэсэн нөхцөл байдал үүснэ. Хэн нэгэнтэй хамаатай асуудлаар түүнтэй зөвлөлдөхгүйгээр бие даасан шийдвэр гаргахад бэлэн байна. Нөхцөл байдлыг харгалзан үзэж чухал арга хэмжээнүүдийг хойшлуул. Уян хатан бай. Хайр найргүй хандах хандлага, хүрээлэн байгаа хүмүүс таныг сонсохыг хүсэхгүй байгаа зэрэг нь хорон санааг тээх, дотоод сэтгэлдээ ачаалал үүсгэх болон бусадтай харилцах харилцаанд хүйтэн хөндий байдлыг авчрах болно. Оройдоо осол гэмтлээс болгоомжил.
Жинлүүр (9/23-10/22)
Нөхцөл байдал ихээхэн хэмжээний мөнгө олох завшаан олгоно. Бэлэг, баяр хүргэсэн мэндчилгээ хүлээн авна. Хамаатнууд эсвэл танилуудаас тань хэн нэг нь урьдчилан төрсөн өдрөө тэмдэглэнэ. Энэхүү дулаан ер бусын уур амьсгалыг гэрийнхнийхээ дунд өнгөрөө. Хамтдаа дэлгүүрээр хэсэх нь цаг хэмнэнэ. Та тохь тух, жирийн бус итгэл найдвар, өөрийн хүчинд итгэх итгэлийг мэдэрнэ. Хүүхдүүдтэй харилцан ярилцсанаар хүүхэд насны дурсамжийг тань сэргээнэ.
Хилэнц (10/23-11/21)
Өнөөдөр үйл явдлын гадаад тал бус дотоод талыг олж харна. Бат бус харьцаа бүр мөсөн тасарна. Та хүмүүсийн мөн чанарыг танина. Дур булаам байдал чинь нэмэгдсэнээр сайхан явж байсан зам дээр чинь саад гарч ирнэ. Ихэнх нь амьдралын нөхцөлөө сайнаар өөрчилж чадна. Өнөөдөр хэнтэй ч маргалдсаны хэрэггүй. Танд орлого зарлагаа хянахад хүнд байгаа ч үүнийг хийх зайлшгүй шаардлагатай гэдгийг та ойлгож байгаа.
Нум (11/22-12/21)
Сарын эхний арав хоногт санхүүгийн асуудлаа шийдэх гэрээнд гарын үсэг зурах, арилжаа наймаа хийхэд таагүй. Таны хүрээлэлд орж ирсэн шинэ хүмүүст болгоомжтой ханд. Тэд найдваргүй түнш тул бусдын эсвэл таны болгоомжгүй байдал ноцтой хор хохирол учруулна. Хүмүүсийн хэлж байгааг сонссоноор та өөрийн тухай олон зүйлийг мэдэж авах болно. Хэн нэгний хэлсэн үг таныг удаан хугацаанд зовоож байсан асуудлаа шийдэхэд тусална.
Матар (12/22-1/19)
Урлагийнхан, программчид, зохион бүтээгчдийг од эрхэс ивээнэ. Ажилдаа бүтээлчээр хандах нь таныг гунигт бодлоос салгаж, өнгөрсөн таагүй явдлуудаа даван туулахад тусална. Таны амьдралд шинэ танилууд гарч ирж байгаа нь бусадтай хамтран хийх ажил өргөжиж байгааг харуулж байна, ялангуяа эрчүүдийн хувьд илүү тохионо. Гэвч одод танд урвалт, далд муу санаа, дайсагналаас сэргийлэхийг зөвлөж байна.
Хумх (1/20-2/18)
Өнөөдөр таны хэлсэн үг хууль мэт хүчтэй байна. Хүндрэлтэй асуудлыг шийдэх нь таныг сэтгэл хангалуун болгоно. Энэ өдөр худлаа хэлэх, хараах нь осолтой. Бүхнийг түргэн шуурхай хий. Бүү залхуур, их бүү унт, сэтгэлээр бүү уна. Харин амралтад явах төлөвлөгөөнд юу ч саад болох ёсгүй гэдгийг санаарай.
Загас (2/19-3/20)
Мэргэжил нэгт хүмүүс ба захирал даргатайгаа таагүй харилцаа үүсгэнэ. Хэрүүл зөрчил гарч болзошгүй. Тэднийг ойлгохыг хичээж дарамт шахалт бүү үзүүл. Сүм хийд эсвэл сэтгэл санаа тайвшруулах газар оч. Таныг гомдоосон хэн нэгнийг уучлах мөн усан сан, усан зан үйлийн дунд байх нь өлзийтэй. Орой лааны гэрэлд бай. Үүний тусламжтайгаар маргаашийн өдрийг амгалан тайван өнгөрүүлнэ. Архи дарс хэтрүүлэн хэрэглэхийг хориглож байна. Албан ажил үүргээ ном ёсоор нь гүйцэтгэ. Таны эрүүл мэнд үүнээс болж муудаж магадгүй.
URL: