Таван толгойн дийлэнх хувьцааг хятадууд эзэмшиж байвал бүү гайх

3309
Таван толгойн 1072 хувьцааг хятадууд болон хэсэг бүлэг нөхдүүд худалдан авч буй нь үнэн байна. Эмээлтэд, шархадны эцэст гэх мэтээр хаа сайгүй иргэдээс нууцаар худалдан авч байна.
Иргэдийг 20-н хүн, 30-н хүн бүрдүүлчихээд холбогдоорой гээд хувьцааг нь нууцаар авч байна л гэнэ шүү. Энэ хувьцааг худалдан авч буй хятадууд болон үл мэдэгдэх Монголчууд ямар учраас энэ хувьцааг ийнхүү аваад байна? гэсэн бодол төрж буй байх.
Тэгвэл энэ бүхний ард Таван толгойг эзэмших гэсэн хятадууд болон төрийн эрх мэдэлтнүүд өөрсдөө байгаа нь нууц биш. Учир нь ирэх жилээс Таван толгой орд өр ширнээсээ салж ард иргэдэд хувьцааны ашгийг өгөх сураг дуулдаж байна. Тэрнээс нь өрсөж иргэдээс хувьцааг нь худалдан авч Таван толгойг эзэмшихээр нөхдүүд санаархаж явна.
Нэг л мэдэхэд Таван толгойн дийлэнх хувьцааг хятадууд эзэмшиж байвал бүү гайх! учир нь энэ бүх ажлыг төрийн эрх баригч хэсэг нөхдүүд зохион байгуулаад явна! Энэ хувьцааг худалдах борлуулах ямар ч эрх ард иргэдэд байхгүй, боломжгүй гэж хуцаад байгаа нь зүгээр л дүр эсгэсэн жүжиглэлт тоглолт.
Энэ хувьцааг худалдаж болно, шилжүүлж ч болно. Oдоохондоо идэвхгүй байгаа хэдий ч ирэх жилээс энэхүү хувьцаа идэвхжиж ашгаа өгч эхлэнэ. Өнөөдөр өлссөн гэдэс хоосон ард иргэд үмх талхаар л газар нутгаа худалдаж байна, түүнийг нь ашиглан хятадууд эрх баригчид газар нутгийн баялагийн халаасалж байна.
Өлссөн ард иргэдээс хувьцаагаа битий худалд гэж хичнээн гуйгаад ч нэмэргүй ээ! Учир нь Ходоод хоосон хүний тархи нь ч мөн ажилладаггүй юм, тархинд нь хоол л бодогдоно уу гэхээс эх орон газар шороо бодогдохгүй. Өлссөн хүнд өнөөдрийн хоол чухал болохоос маргааш хоол чухал биш. Энэ жилийн сонгууль ч мөн ялгаагүй луйвар булхай болон мөнгөний сонгууль болно. Өлссөн иргэд саналаа үмх талх, шуудай гурилаар л солино.
MMMMMMMMMMMMMMM Ирээдүй ч бүрхэг байна даа, үнэхээр бүрхэг байна.Эцсийн эцэст ганц л зүйл хэлье, иргэдээс хувьцааг нь худалдан авч буй хүмүүсийн ард эрх мэдэлтнүүд болон өнөөх MCS – болон хятадууд байна!
Таван толгой ордыг MCS- авахаар үнэхээр улайрч байсныг та бид бүгд л мэдэж байгаа шүү дээ, одоо тэдэнд боломж гарч ирсэн байна, тэд ч боломжоо ашиглан иргэдээс хувьцааг нь худалдан авч байна.
1072 хувьцааг худалдан борлуулах зарах эрхгүй тул энэ хувьцааг худалдан авч буй гэх мэдээлэл худал гэж хуулийнхан яриад байгаа боловч эрх баригчид энэхүү хувьцааг зарах борлуулах шилжүүлэх бүх эрхийг энэ хувьцааг өгөхдөө л бүрдүүлээд өгчихсөн байдаг юм шүү дээ. Одоо энэ хувьцааг нь хятад тэрбумтны гар хөл болон хятадууд худалдан авч байна!
Эх сурвалж: facebook.com
Н.Зоригт Инээмтгий Хүн

URL:

Сэтгэгдэл бичих