APPLE-ИЙН ОРЛОГО СҮҮЛИЙН 13 ЖИЛД АНХ УДАА БУУРЧЭЭ

08ec9c85-6fb4-4ff7-a6c6-113cb3cb3495“Apple”-ийн төхөөрөмжүүдийн борлуулалт 2003 оноос хойш анх удаа буурсан гэнэ. 3-р сарын 26-нээр дуусгавар болсон санхүүгийн II-р улирлын мэдээгээр Apple-ийн орлого 50.6 тэрбум ам.доллараар өссөн ч жилийн өмнөхөөсөө 13%-аар бага байгаа аж.

Тус компанийн гол бүтээгдэхүүн ашиг орлогын ихэнх хувийг авчирдаг “iPhone”-ы борлуулалт түүхэндээ анх удаа унасан бөгөөд энэ нь ойролцоогоор (65%) болсон байна.

Wall Street Journal-д Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Кук өгсөн ярилцлагадаа “хэцүү” улирал байлаа гэжээ. ТОП-менежер үүнийг Iphone-6, Iphone-6 Plus-ийг ердийнхөөсөө эрт шинэчилснээр өнгөрсөн жил эрэлт хэрэгцээ нэмэгдээгүйтэй холбоотойгоор борлуулалт буурсан гэжээ. “Саад бэрхшээлийг даван туулах нь хэцүү байдаг ч ирээдүйг өөрчилж болдоггүй, ирээдүй их гэрэл гэгээтэй байх болно” гэж тэр хэлсэн байна.

Нэгээс гуравдугаар сард Apple-ийн цэвэр ашиг нь 10,52 тэрбум ам.доллар байсан бол жилийн өмнө 13.57 тэрбум ам.доллар байжээ. II-р улиралд компани 51,19 сая “iPhone” худалдсан нь 2015 оны мөн үеийнхээс 16.3% -аар бага (61.17 сая) байжээ.

III-р улирлын байдлаар компанийн орлого улам буурах болно. Apple-ийн өөрийнх нь төсөөллөөр дөрөв-тавдугаар сард тэд 41-43 тэрбум доллар олох аж. Энэ нь АНУ-ын хөрөнгийн зах зээлийн шинжээчдийн таамаглаж байгаагаар 47.3 тэрбум долларын орлого олно гэдгээс хамаагүй бага байгаа юм.

Нэгж хувьцааных нь үнэ 7.6% -аар буурч 96,41 ам.доллар болжээ.

М.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих