Украины сөнөөгч “МН17”-г сөнөөсөн үү
Малайзын агаарын тээврийн “МН17” онгоц 2014 оны долоодугаар сард Украины зүүн хязгаарт осолдсон билээ. Ослоор 385 хүн амиа алдсан юм. Украинчууд ослын буруутанг салан тусгаарлагчид болон тэднийг зэвсгээр хангадаг ОХУ хэмээдэг. Харин Оросууд уг осолтой холбоогүй, харин Украины армийнхан онгоцыг харвасан хэмээн өнөөдрийг хүртэл зөчилддөг юм. Тэгвэл Британийн хэвлэлүүд уг онгоцны осолтой холбоотой нэгэн шинэ таамгийг дэвшүүлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Хэвлэлүүд “Украины сөнөөгч онгоцууд “МН17” онгоцыг Оросын зорчигч тээврийн онгоцтой андууран пуужингаар харвасан” гэж мэдээлжээ. Шинжээчдийн олсон шинэ материал дунд Украины сөнөөгч онгоц осол болдог үед “МН17”-ийн ойролцоо нислэг үйлдэж байсныг тогтоожээ.
“ВВС” агентлаг “МН17” онгоцны сүйрэлтэй холбоотой “МН17-г яг хэн сөнөөсөн юм бэ?” гэх баримтат кино бүтээж эхэлсэн бөгөөд ирэх сард цахим сайтдаа нийтлэх гэнэ. Өнгөрсөн оны долоодугаар сард Амстардам хотноо онгоцны сэгийг авчирч, “МН17” онгоцыг Бук пуужингаар харвасан болохыг тогтоосон билээ.
Б.Дэлгэрцэцэг
URL: