ЭКЛЕР худалдан авч идээд хордлого авсан иргэдийн бие муу байна
2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цагийн байдлаар Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа эрхэлж буй “Нью свийт фүүдс” ХХК-ийн эклер нэрийн бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэсэн 45 хүн хоолны хордого гэсэн оноштойгоор ХӨСҮТ оношлогдож, 27 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас гурвынх нь биеийн байдал муу, хордлогын гүн шоконд орсон байдалтай байгаа аж.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 24-нд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоож, эрүүл ахуйн тандалт судалгаа хийж, сэжиг бүхий ундны ус, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүнээс зохих журмын дагуу дээж авч Нэгдсэн төв лабораторид шинжлүүлэхээр хүргүүлсэн байна. Хүнсний сүлжээнд нийлүүлэгдсэн эклерийг яаралтай татан авах ажил хийгдэж, одоогийн байдлаар нийт 154 ширхэг бүтээгдэхүүнийг хураан аваад байна. Иймд иргэд та бүхэн “Нью свийт фүүдс” ХХК-ийн эклер нэрийн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй, авсан бол хүнсэндээ хэрэглэхгүй байхыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.
О.Сайхан
Эх сурвалж: Zaluu.com
URL: