ЭМЯ-ны түр орлон гүйцэтгэгч “төсөв хянагч”-аа түтгэлзүүлэх эрхтэй юу
- “Шадар сайд Ц.Оюунбаатарт ЭМЯ-ны ажилчдыг дураараа халж солих эрх бий юу”-
Сайдгүй салбарын эмгэнэл улаанбурхан, тэмбүү өвчин болон эмчийн ёс зүйн хариуцлагын тухай хуулиар үргэлжилж байна. Долоон жилийн туршид улаанбурхан гэх өвчин ингэтлээ өндрийг авч дэгдээгүй байсан. Гэтэл өнөөдөр хүүхэд хөгшидгүй тэрхүү өвчнөөр өвдөж эмнэлэг нь ачаалалаа дийлэхээ болиод удаж байна.
2016 оны есдүгээр сарын нэгнээс эхлэн хэрэгжиж эхлэх Эрүүгийн хуулинд оруулсан шинэчилсэн найруулгад эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг шоронжуулсан найруулга болсон хэмээн эмч нар эсэргүүцэж байна. Тодруулбал, тус хуулийн 15.1 буюу эмнэлгийн эмч мэргэжилтэн хүн бүр ямар нэг байдлаар болгоомжгүйгээр үйлдсэн гэмт хэргийг санаатай үйлдсэн гэмт хэрэг болгон ангилж, эмч мэргэжилтнүүдийг 20-80 сая төгрөгөөр торгох, эсвэл 2-8 жил хүртэл хугацаагаар яллах хууль боловсруулсан юм. Хэрвээ энэ салбар сайдтай байсан бол тэрхүү сайд нь энэ хуулийг эсэргүүцэж эмч нараа өмгөөлөх байсан биз. Эмч нар эсэргүүцлээ илэрхийлж хэвлэлийн бага хурал хүртэл хийж байхад сайдыг түр орлож буй Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар дуугүй байсаар. Түр орлож буй гээд энэ салбарт хоноцын сэтгэлээр ханддаг хэрнээ ажилчидыг халж солих үедээ өөрийн дураар тушаал гаргах юм. Бас болоогүй. Саяхан түр орлогч маань эрүүл мэндийн салбар үхэж байхад охинтойгоо нүдээ баясган Дуурь, бүжгийн эрдмийн театраар үзвэр эргүүлж чилээгээ гаргаж явна л ээ. Угтаа бол хувь хүний эрх ч эрүүл мэндийн салбар өөрөө сэхээн амьдруулах тасагт орчихсон байхад төрийн түшээд минь анхаарч ажиллаач.
Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар насаараа төрийн хариуцлагатай албан тушаалуудыг хашиж, Засгийн газрын агентлагийг толгойлж байсан хашир туршлагатай төрийн албан хаагч хүн. Гэтэл Сайдын үүргийг түр орлож байж албан хаагчийг ажилд авах, халах сайдын тушаал хүртэл гаргаж байгаа нь гайхалтай. Эрүүл мэндийн яамны Сайдын тушаалын бланк дээр ерөнхий нягтлангаа чөлөөлж, өөрийн хүнээ томилох тушаал гаргахдаа тулж байгаагаас үзвэл сонгуулийн өмнөх эрх ашиг нь хууль, дүрэм, төрийн албанаас дээгүүр бололтой. Илт Төсвийн хууль, төрийн албаны хууль зөрчиж гаргасан тушаалыг нь хянаж, залруулдаг Сангийн яам, Төрийн албаны зөвлөл нь юугаа бодож суудаг юм бол доо.
О.Анирзун
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
энэ новш зайлаасай