100 сая-ын эрэлд…
Саяхан 16 аймаг, нийлэлийн нийт 40-өөд төлөөлөгч оролцсон “Нээлттэй засаглал ба хэвлэл мэдээлэл” сэдэвт орон нутгийн сэтгүүлчдийн уулзалт, зөвлөгөөн дээр аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Олон нийттэй харилцах албанаас “ОНХА өнгөрсөн жил 90-ээд сая, энэ жил 100 орчим сая төгрөг төсөвлөсөн” гэж мэдээлэв.
Гэтэл Өмнөговь аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2016 оны үндсэн чиглэлд Олон нийттэй харилцах албаны үйл ажиллагаанд 200 сая төгрөг баталсан. Энэ олон аймгийн сэтгүүлчдэд яагаад ташаа мэдээлэл цацав.
Олон нийтэд төрийн мэдээллийг өгөхдөө андуу ташаа, алд дэлэм зөрүүтэй ярьж болно гэж үү. Уншигч та дараах линкээр ороод үзээрэй. http://resource3.sodonvision.com/umnugovi/file/2016/1/ah8kplwq2k63ms4vj84r1cbru/2016%20oni%20undsen%20chiglel.pdf
Монгол говь сонин Ж.САЙНЖАРГАЛ
URL: