Бритни Спирсийг тоглолтын үеэр секс хийхийг хоригложээ

Тэгэхээр Бритни Спирс маань яг одоогоор дэлхийн тойрсон аялан тоглолтоо Европын орнуудаар хийж байгаа билээ. Түүнтэй холбоотойгоор нэгэн өдөр тутмын сонин дээр түүнийг тоглолтын үеэр секс хийхийг хориглосон тухай мэдээлэл тавигдсан байна.
Тэдний тайлбарлаж байгаагаар Бритнигийн аав Жэми одыг найз залуу болох Жэсон Тровиктай ямар нэгэн бэлгийн харьцаанд орохыг хориглосон гэнэ.
Энэхүү нийтлэлд мэдэгдсэнээр Бритни тайзан дээр өөрийн бүх хүч чадалтайгаа гарах ёстой учраас ор хөнжлийн ажил хийхийг хатуу хориглосон хэмээн түүнтэй маш ойр эх сурвалж мэдэгджээ.
Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Бритни “попын гүнж” гэх цолоо буцаан авахын тулд маш шаргуу ажиллаж байгаа. Тэр хэзээ ч одоо байгаагаасаа дээр харагдаж байгаагүй. Тиймээс тоглолтдоо анхааруулахын тулд секс хийхийг нь хориглосон юм” хэмээн аав нь мэдэгдсэн гэнэ.
“Тэр бүх анхаарлаа уран бүтээлдээ төвлөрүүлэх хэрэгтэй ингэж чадаж гэмээнэ тайзан дээр өөрийн бүх эрч хүчтэйгээ гарах боломжтой болно” хэмээн нэмж хэлсэн гэнэ шүү.

Г.Одбаяр /www.now.mn/

URL:

Сэтгэгдэл бичих