МУ-ын Ерөнхий сайд төрийн үйлнээ “балчирдаад” байна
Монгол улсын түүхэнд өвчиний дэгдэлтээр улс гамшигийн хэмжээнд хүрч байсангүй. Нэг талаас “цагаан” түүхтэй. Гэтэл 2016 он гарсаар “муу бүхий л” түүхийн эхлэл байсан гэхэд хилсдэхээргүй л болж байна. Үүнийг гаргалгааг Ерөнхий сайд “Хөнгөдөөд” байна гэж тайлахаас өөр арга алга.
Үе үеийн Ерөнхий сайд нар нийгмийн “эмзэг” асуудлуудын “эхийг нь эцээхгүй тугалыг нь тараахгүйгээр” улс нийгмээ удирдан яваад болоод л байж. Мэдээж хүний үйл хэрэг хойно сайтай, муутай л байсан байх. Гэхдээ л одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг шиг “хөнгөн” хуймгай хандаж байсангүй. Бүх зүйлийг араас нь хийх гэж үзэх юм. Өвчин гараад гамшигийн хэмжээнд хүрсэн хойно нь ХӨСҮТ дээр очиж баахан тоон мэдээ дурьдлаа. Аппратаа хүүхдүүд үй олноороо эндсэн хойно биш эндэж эхлэхэд л захиалах ёстой байсан юм. Одоо тэр аппрат нь ирэх сард ирнэ.
Цаг хугацааг тооцолж чадахгүй байна. Тэр болтол нь бас хэдэн хүүхдийн “ард” гарах бол. Энэ бол зүгээр л түүний Ерөнхий сайд байхдаа харуулж байгаа жишээ. Тэр нийгмийн чанартай зүйлд мөнгийг “зарцуулах”-аас өөр аргагүй гэдгээ мэдэхгүй байна уу.
Нэгэнт хүүхдээ алдсан эцэг эхчүүдэд “тоон мэдээ” үнэндээ сонин биш байгаа нь тодорхой. Хэрэв 20 гаранхан настай хүнээр улс нийгмээ удирдуулбал хаашаа харж, юу хийхээ мэдэхгүй харин хэвлэл мэдээлэл рүү харж хийх гэж байна, хийж байна, болох шатандаа явж байна хэмээн хангалттай ярьж чадна.
Ч.Сайханбилэг яг л тэд шиг аашилж байна. Гэхдээ уг нь төрийн том “хар” тогоонд олон жил чанагдаж “номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уусан” хүн шүү дээ. Тэр “балчирдаад” байна гэх иргэдийн гоморхол тасрахгүй нь. Ерөнхий сайд иргэдээ “гомдоож” байна.
Б.Саран
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Зүгээр л алчихвал таарна
TOLGOI NI HEREHGUI BNA TURIIN HEREGT KOMSOMOLIIN SURGUULIIN OUYTAN L YMBNA UGAASAA JINHENE TURIIN HUN BOLOHOOR ZUNDUU L AJIL HIILEEE SH DEE ODOO BOLJ DEE
Анх гарч ирэхэд нь залуу эрч хучтэй зоригтой юм хийх байх гэж бодсон чинь толгой гь унэхээр сул бух юма баярцогтоор хийлгээд сурчихсан хун юм.оросын дунхуу медведев манай мангар сайханбилэг 2 ажил хийж сураагуй шууд огцом дээш гараад ирсэн нь инээд хургэх юм.манайд ч бас зангарагтай еронхий сайд нар байсан шук амьдрал мэддэг амнаас нь сул уг унахгуй тоо баримт амьдралын унэн л ярьдаг хумуус байсан.сайханбилэг бальчир у тэнэг у тэр сонин биш.харин ийм еронхий сайдтай бид баларч байна
балчирдсан юм бишээ.ерөөсөө саарал ордон бүхэлдээ эцэс төгсгөлгүй шунал, хулгай луйварт автаж Монгол төрийг асар муухай харагдуулаад байна. энэ хүн оффшорт нэр нь дурдагдсан хүмүүст хэрхэн хариуцлага тооцохоос түүний үзэл бодол нэн ил тод болно. сонгогчид түүнээс ийм л хүсэл тээн харж байна.мөн ч олон хүн цагдаагаар баригдаж зовсон доо. гэтэл хорвоо дээрх ганц найз баярцогт нь оффшорт нэлээд идэвхтэй хутгалдсан байгаа. харъя.