Оюултолгой компани санамж бичгээ “мартжээ”
Энэ жил Оюутолгой, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Уг санамж бичгийн дагуу нийслэл хотод 3300 хүнийг 300 мянгаас дээш төгрөгөөр цалинжуулж хотын хөгжилд хувь нэмэр оруулахаар болсон билээ.
Энэ санамж бичгийн дагуу ажил хийгдсэн эсэхийг Нийслэлийн иргэдийн хурлын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах дэд хорооны хурлаар авч хэлэлцэв. Уг санамж бичгийн дагуу хийх ажлын төлөвлөгөөг нийслэлийн хөдөлмөрийн газраас гаргасан байна.
Гэвч Оюутолгойгоос хөрөнгө нь шийдэгдээгүй байгаа учир ажил хэрэг болж хэрэгжиж эхлээгүй байгаа аж. Тиймээс дэд хорооны гишүүд Оюутолгой компанийн хариуцсан хүмүүстэй уулзаж, санамж бичиг хэзээ ажил хэрэг болохыг анхаар гэлээ.
URL: