21 АЙМГИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЗАЛУУС БҮС НУТГИЙН ХӨГЖЛИЙН АСУУДЛААР ЧУУЛНА

21aimag

Монгол Улсынхаа өрсөлдөх чадварыг тодорхойлж буй зуу зуун манлайлагч залуусыг эгнээндээ нэгтгэсэн JCI Монгол байгууллага нийгэмд хариуцлагатай, бүтээлч хандлагатай байхыг эрхэмлэж олон төслүүдийг хэрэгжүүлж үр дүн, эерэг нөлөөлөл түгээж байдаг. Энэ ч утгаараа “БҮСИЙН ХѲГЖИЛ – ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО” ЧУУЛГАН-ыг зохион байгуулж, тодорхой үр дүнд хүргэхээр ажиллаж байна. Уг чуулга уулзалтанд 21 аймгийн төлөөлөл залуус оролцох ба, зорилго нь бүс нутгийн буюу аймгуудын өнөөгийн нөхцөл байдлын зураглалыг залуучуудаар өөрсдөөр нь хийлгэж, тухайн аймагт нэн тэргүүнд шаардагдаж байгаа нийгэм эдийн засгийн өгөгдлүүд тэдгээрийг хэрхэн бий болгох боломжуудыг хайх юм. Дээрх судалгаа хөгжлийн зураглалд үндэслэн тухайн аймаг орон нутагт амжилттай хэрэгжих боломжтой төслүүдийг санал болгох, хамтран эхлүүлэхэд арга зүйн туслалцаа үзүүлэх гэнэ. Мөн тухайн бүс нутагтай байгаль, цаг уур, хөгжлийн хувьд ижил төстэй дэлхийн бусад улс орнуудын хот суурин төвүүдтэй холбохоор зорьж байгаа аж.

Өөр өөр аймгийн залуучууд хоорондоо туршлага судлах, мэдээлэл солилцох боломж энэ чуулганы үеэр нээгдэнэ. Бүсийн хөгжил залуусын оролцоо чуулган МАРГААШ буюу 15-ны өдөр Блү Скай зочид буудалд болно.


URL:

Сэтгэгдэл бичих