Мүүний бантангийн гол зохион байгуулагч ажлаа хийсээр л явна
Нэг хэсэг Монгол улсад ёсөн шидийн шашин энд тэндээс орж ирж, ард түмэн ялангуяа залуучуудын тархийг угаан хүмүүсийг төөрөгдүүлж ирсэн нь нууц биш билээ. Үүний нэг тодорхой жишээ нь Солонгос улсаас гаралтай Мүүн хэмээх шашин гэхэд шашин ч биш, номлол гэхэд номлол ч биш амьтан хүний толгойг эргүүлсэн янз бүрийн мэдлэг боловсролгүй хүмүүсийг урхидсан гаж урсгал билээ.
Энэхүү Мүүн хэмээгч гаж донтнуудын урсгал нь анх Солонгосын гэмт хэрэгтнүүдийн нууц хуйвалдаанаар үүсэн бий болж эхэндээ улс дотроо нөгөө тэнэг урсгалаа тарааж эхэлсэн байдаг ажээ. Тэгээд дараа нь Солонгосын баячуудад өөрсдийнхөө урсгалын талаар танилцуулж дэлхийн бусад ард түмнүүдийн тархийг угаах болон хүмүүсийг зомбичлож оюун ухаанийг нь хянах асар өргөн боломж байгаа талаар ярьж тэд нараасаа санхүүгийн туслалцаа хүссэнээр энэхүү гаж урсгал дэлхийн өнцөг булан бүрт хүрч жирийн хүн ардийн тархийг хордуулж ирэх замнал нь тавигджээ. Энэ Мүүн хэмээгч урсгалийн талаар цухас дурдахад анх Солонгосын Сан Мён Мүүн гэгч хүн үүсгэсэн гэх бөгөөд дэлхийн хамгийн харгис таван шашны нэгэнд зүй ёсоор ордог аж. Тийм ч болоод тэрүү өнөөгийн соёл иргэншил бүхий ОХУ,Шенгений орнуудад уг урсгалийг албан ёсоор хориглодог юм байна. Мүүн гэгдэгч энэхүү гаж урсгалын талаар нэлээд дээхнэ үеэс Монголд сонсогдох болсон байдаг. Залуучуудыг зургыг нь бие биед нь ганц харуулаад хооронд нь гэрлүүлдэг ч гэх шиг сонин сонин юм их сонсогдож байсан нь үнэн юм. Өөрөөр хэлбэл хүний наймааний орчин үеийн шинэ хэлбэр гэхээр юмуу даа. Нэг тийм хөгийн юмыг Солонгосчууд энд тэнд тарааж явдаг ажээ. Саяхнаас олноо цэнхэр үст Цэрэн гэж нэрлэгдэх болсон эмэгтэй Монголд Мүүний шашин гэгч гаж урсгал хүчээ авч үндэсний аюулгүй байдалд хор хохирол хүргэх хэмжээнд хүрчихлээ . Үүний цаана бүхэл бүтэн нууц сүлжээ явагдаж байна гээд Боловсрол Шинжлэх ухааны яаманд хүртэл үүрлчихээд яамны газрын дарга нь холбогдсон байгаа гэж олон нийтэд мэдээлж шуугиан тарьсан билээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ БШУЯ-ны Стратеги Бодлого Төлөвлөлтийн Газрын дарга Б.Насанбаяр гэгч эмэгтэй энэ сургаалийг тууштай дэмждэг бөгөөд үүнийг түгээн дэлгэрүүлхэд хувь нэмрээ оруулж ирсэн хүний нэг мөнөөсөө мөн гэж мэдэгдсэн юм. Тэрбээр би Б.Насанбаяртай халз тулахад бэлэн байна гэж хэлсэн байдаг. Харин нөгөө Мүүний шүтэн бишрэгч гэгддэг Б. Насанбаяр гэв гэнэт төрөл арилжавуу гэлтэй баахан сандарч хэвлэлийн бага хурал зохион байгуулан хэрвээ би Мүүнтэй холбоотой нь тогтоогдвол даргын ажлаа албан ёсоор хүлээлгэж өгнө гэж баахан дөвчигнөсөн билээ. Тэгээд хөөрхий муу өнөөх цэнхэр үст Э.Цэрэндолгорыг шүүхэд өгнө гэж хэлээд амжжээ. Хамгийн сонирхолтой нь Б. Насанбаяр хатагтайн Мүүнийхэнтэй хамтдаа авхуулсан зурагнууд цэнхэр үст Цэрэнд хангалттай олон байгаа ажээ. Өөрөөр хэлбэл нотлох баримт нь байгаа гэсэн үг .Харин өнөөх Боловсролын яамны газрын дарга хийгээд яваад байгаа Б. Насанбаяр гэгч нь ажлаа өгнө гэснээрээ өгсөн үү гэвэл өгөөгүй өнөөг хүртэл явж байна. Үүний нэг сайхан жишээ нь нөгөө дарга гуай яг одоогоор УИХ- дахь Боловсрол Шинжлэх Ухааны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт орчихсон тууж яваагаас харж болох юм. Уул нь төрийн алба цэвэрхэн байх ёстой ,төрийн албан хаагчид ёс зүйтэй байх ёстой гэ дэг биш билүү.Ёстой л нөгөө философич С. Молор-Эрдэний хэлдэг өөрийнхөө писхлогоо ч ойлгохгүй, шал тэнэг хүмүүс дарга хийгээд явж байна гэдэг л болж байх шиг. Тэр яам нь ч гэж яам . Очиж очиж тийм хүнийг даргаар тавихдаа ч яахав. Мөн ч таарч дээ.
Ж.Батдорж
Эх сурвалж: Жиргээ.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ajilaa egeed zail
Гантөмөр гэж бас нэг гаж хүн бнаа
яагаад зайлахгүй бнаа.ёстой муухай авгай,харахад хаашаач юм бүү иэд бүлцийсэн шар юм жинхэнэ мүүнчин
Энэ эмэгтэйг одоо орхиочээ.мүүн ажиллагаа гэдэг чинь баттулгын зохион байгуулж санхүүжүүлж хийсэн ажил. цэрэн мөнхбаясгалан гэдэг хоер хүүхэн гол дүрд нь тоглож чамгүй их мөнгө авсан.монголыг эзэлчихсэн юм хаана бна.монголчуудын сэтгэлзүйгээр тоглож хошууруулах ч амархан юм даа.