Их долоогийн гадаад хэргийн сайд нар Хирошимагийн тунхагийг батлав

7c62b06001c5830e7e37912480a2b0cbИх долоогийн бүлгэмийн орнуудын гадаад хэргийн сайд нар ням гарагт Японы Хирошима хотод уулзсан. Их Долоогийн сайд нар хоёр өдрийн хэлэлцээрийн үеэр “Хирошимагийн тунхаг”-ийг баталсан байна.

Их долоогийн гадаад хэргийн сайд нарын уулзалтын гол зорилго нь “Цөмийн зэвсэг, цөмийн материалуудыг үйлдвэрлэхийг хориглох гэрээ байгуулах асуудлаарх хэлэлцээг яаралтай эхлүүлэх явдал” юм. Уулзалтад оролцогсод Ираны цөмийн гэрээг байгуулсан явдлыг сайшаасан байна. Их 7-гийн бүлгийн гадаад хэргийн сайд нар хоёр өдрийн уулзалтынхаа үеэр аюулгүй, илүү амар тайван дэлхий ертөнцийг бий болгох, хүмүүсийг үй олноор нь устгах зэвсгээс ангижруулах зорилготой байгаагаа мэдэгдэж , Хирошимагийн тунхаг бичиг-ийг баталсан байна. Энэ тунхагт, “Дэлхийн нэг ч улс цөмийн зэвсэг турших ёсгүй хэмээн тэмдэглэсэн байна. Мөн,цөмийн туршилтыг хориглох тухай гэрээг ойрын хугацаанд сайтар хэрэгжүүлэхийн тулд бүх улс орон гэрээнд гарын үсэг зурах ёстой” гэжээ.

Их долоогийн сайд нар цөмийн зэвсгийг багасгах асуудлаас гадна экстремизм, дүрвэгсдийн хямрал, Хойд Солонгосын цөмийн туршилт болоод Ойрхи дорнод, Украины асуудлаар ярилцжээ. Уулзалтын төгсгөлд Их долоогийн лидерүүд 70 гаруй жилийн өмнө хүн төрлөхтний түүхэнд анхны атомын бөмбөг дэлбэрэхэд нас барсан 140 мянга гаруй хүний дурсгалд зориулсан Хирошимагийн Энхийн паркт очсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих