Дэлхийн аварга П.Сэрдамба шилдэг 16-д үлдлээ

Боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өнөөдрийн тулаан 49 кг-ын жингийн тулалдаанаар эхэллээ.

Гуравдугаар хэсгийг тэргүүлэн тулалдаж буй дэлхийн аварга П.Сэрдамба тэмцээний салхийг хагалж Бүх Африкийн наадмын аварга, Камеруны Томас Эссомбатай хэдхэн минутын өмнө тоглолоо.

Нэгдүгээр үед манай боксчин 2:1-ээр давамгайлж, хоёрдугаар үед 5:3-аар төгсгөлийн раундад 4:2-оор ялж нийт 11:6-гаар өрсөлдөгчөө буулган авч шилдэг 16-д үлдлээ.

Б.Ирээдүй


URL:

Сэтгэгдэл бичих