“Камертон”-ы Мээдээд холбогдох хэрэг прокурорт шилжжээ

Өнгөрсөн наймдугаар сард Барилгачдын талбайд байрлах “Доргио хаус” уушийн газарт “Камертон” хамтлагийн дуучин Мээдээ танхайрсан агаад түүнд холбогдох хэргийн хавтаст хэргийг саяхан Нийслэлийн прокурорын газраас хянахаар татан авчээ. Тэрээр хоёр бүсгүйтэй хамт тус газраар үйлчлүүлж байгаад архины халуунд нэг эмэгтэйд гар хүрээд авсан аж. Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн шалгаж, тус дүүргийн прокурорын газарт хянаж байсныг эх сурвалж мэдээллээ.

Д.Эрдэнэтуяа


URL:

Сэтгэгдэл бичих