Ц.Элбэгдорж: УИХ-ын гишүүд тив алгасч хэрүүл хийгээд яах юм бэ

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг тойрсон асуудал намжаагүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж энэ талаархи байр сууриа илэрхийлэхдээ “Засгийн газрын удирдлагад байгаа хүмүүс заримдаа их нялцгай байх шиг санагдах юм. Өмнөх Ерөнхий сайдынхаа хийсэн тохиролцоог одоо өөрчлөх гээд байгаа ч юм шиг. Монгол хүнд хэлсэн ярьснаасаа буцах шиг муухай зүйл байхгүй. Мэдээж хэрэг Оюутолгойд өөрчлөх, сайжруулах зүйл бишгүй бий. Хамгийн түрүүнд цахилгааны хэрэгцээг Монголоос нийлүүлэхийг шаардаж болно. Ажилчдынх нь хувцас хэрэглэл, хоол хүнснээс авахуулаад зөвхөн дотооддоо үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээгээр хангах санал тавих эрх бидэнд бий. Оюутолгойд ажиллахаар явсан залуу цэрэгт татагдсан юм шиг байж болохгүй биз дээ… УИХ-ын гишүүд тив алгасч хэрүүл хийгээд яах юм бэ. Монголын нэр хүнд л унана шүү дээ. Асуудал байвал суугаад ярилцаж байж шийдэх учиртай. Монголчууд улс төрийн хувьд тусгаар тогтнолоо олж авсан боловч эдийн засгийн хувьд асуудалтай байсаар л байна. Оюутолгойг түлхээд унагавал хэн орж ирэхийг бодоорой. Магадгүй тусгаар тогтнолоо эдийн засгийн хувьд баталгаажуулж авах ховорхон боломж бидний энэ цаг үед олдсон байж мэднэ. Асуудал байгаа бол ширээний ард сууж байгаад шийдэх хэрэгтэй” гэжээ.

Д.Эрдэнэтуяа


URL:

Сэтгэгдэл бичих