С.Баярцогтын ”мартсан” оффшор данс юу болов?
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын Швейцарийн банкин дахь оффшор данс нь нийтэд ил болж, хүн бүр л түүний энэ данс ямар учиртайг мэдэхийг хүсэж байсан цаг саяхан. Харин С.Баярцогтын хувьд найзуудтайгаа нийлж байгуулсан компанийх нь мөнгө бөгөөд түүнийг мартсан байсан гэх тайлбарыг хийсэн нь олон ч хүний зэвүүцлийг төрүүлсэн билээ.
Гэхдээ дараахан нь тэрбээр ард түмнээс уучлалт гуйж, УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа татгалзсан ч өөртэй нь хамт компани байгуулж, Швейцарын банкинд оффшор данс хамт нээсэн найзуудаа олноос нууцалсан. Тэгвэл “ДМ” нэгдлийн тэргүүн Д.Даш С.Баярцогтын оффшор дансны асуудал юу болсон, асуудлыг эргэн сөхөж түүний найзууд нь хэн болох талаар мэдээлэл авахаар АТГ-т ханджээ.
Wikimon.mn
URL: