“Дэггүй шар” өнөөдөр анхны тулаанаа хийнэ

Дэлхийн аваргын ширүүхэн тулааны рингэнд өнөөдөр дэлхийн аварга П.Сэрдамба /49 кг/ гарна.

“Дэггүй шар” хочит гавъяат маань гуравдугаар хэсгийг тэргүүлэн байрласан тул эхний даваанд хийлж, өнөөдөр Бүх Африкийн наадмын аварга, Камеруны Томас Эссомбатай тоглохоор болсон байгаа.

Өнөөдөр 18 цагаас хойш 60 кг-д Б.Жавхлан хоёрын даваанд Венесуэлийн Хектор Манзаниллатай, 56 кг-д ОУХМ Д.Отгондалай Өмнөд солонгосын Ли Жин Юнгтой тоглохоор оноолт таарсан.

Д.Отгондалай маань Азийн аварга шалгаруулах тэмцээний хагас финалд Ли Жин Юнг илт давуу хөгжөөн дэмжигчидтэй нь хамт ялж байсныг боксын хорхойтнууд санаж байгаа байх аа.

Б.Ирээдүй


URL:

Сэтгэгдэл бичих