Я.Санжмятав Монголын Залуучуудын холбоотой хамтран мөнгө луйварддаг уу

a0b9b3a70cd68066originalСонгууль дөхөхөөр л залуучуудын холбооны улстөрийн үйл ажиллагаа идэвхждэг нь үнэн. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2012 оны сонгуулийн өмнө Монголын Залуучуудын холбооноос “Паркаа аваръя” гэж баахан хэлэлцүүлэг, хөдөлгөөн өрнүүлж, дээр дооргүй гүйж байсан тэд аварсан ч юм байхгүй, гэнэт чимээгүй болсныг хэн хүнгүй сайн мэднэ. Харин одоо МЗХ-ноос “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийг зарлаж, хар цагаан жагсаалт гаргахын тулд өнөөдөр төв талбайд “Гуталтай жагсаал” зохион байгуулж сүрийг үзүүлж сүржигнэв. Гэтэл талбай дээр эзэнгүй хөглөрөх 3000 гаруй гутлыг комиссын дэлгүүрээс бөөндөж авчирсан гэх яриа ч дуулдаж байна.

Гэтэл эздийнхээ өмнөөс үг, үзэл бодлоо илэрхийлэх эзэнгүй олон гутлыг энэ жагсаалын дараа яах вэ, гэдэг асуудал гарч ирээд байна. Гутал ч яах вэ, уутлаад ч болов аваад ачаад явна. Харин гутлын нэр барьж, гудиггүй загнаж, их хэмжээгээр нь идэж ууж яваа эрх баригчид, төрийн бус байгууллагуудын удирдлагыг яах вэ. Тэднийг сонгууль угтан шоу хийж, мөнгө төгрөг идэж уух гэсэн ээлжит санаа гэж хардаж байна. Дээрх холбоог жилд 600 сая төгрөгийн ашигтай ажилладаг гэсэн мэдээлэл ч байгаа юм. Ийм ашгийг хэн өгдөг вэ гэхээр А.Мөнхбатын намын гишүүд буюу ах нар нь олж өгдөг гэх. Тухайлбал, АН-ын угшилтай сайд Я.Санжмятав 2013 онд татвар төлөгчдийн мөнгөнөөс 600 сая төгрөгийг тендэрийн хууль зөрчин ажил гүйцэтгүүлэх нэртэй луйварын аргаар Монголын Залуучуудын холбоонд олгож байжээ.

Түүнчлэн вэб сайт хөгжүүлэх 38 сая төгрөг ч гэх шиг, бүүр нэг идэх аргаа олж ядсан бололтой. Нэг сайт хөгжүүлэхэд 38 сая төгрөг орох уу гэдгийг тооцоолж бодмоор. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн сайн найз Я.Санжмятавын залгамжлагч А.Мөнхбат юу хийх нь тодорхой. Ер нь МЗХ, МҮЭ-ээс гадна гишүүн, сайд, дарга нарын хамаатан садны ТББ-ууд бас их өндөр ашигтай ажилладаг. Юу ч хийхгүй хэрнээ мөнгийг сайн олж түрүүвчээ түнтийлгэчихдэг гэж хардах хүмүүс олон. Тэгсэн хэрнээ л МҮЭ ажил хаяна гэж айлгаад төсвөөс мөнгө нэхэж авна. МЗХ ч гутлын жагсаал хийж мөнгө авах аргаа сэдсэн бололтой. Улсын байгууллагууд болон татвар төлөгчдийн мөнгөн дээр бүлэг хулгайч тарвалзаж байна. Тиймээс энэ хэсэг бүлэг завшигчдаас хөрөнгөө татаж авах ёстой. ТББ болгоныг ингэж улсын хөрөнгө, мөнгөөр туйлуулах учиргүй ээ тэр дундаа Монголын Залуучуудын холбооныхныг.


URL:

Сэтгэгдэл бичих