Автомашингүй өдөр 6-р сарын 4-нд болно

2fa7quap5ajsb3cqhbhb8d3h8m

Монгол Улсын Засгийн газрын Олон улсын спортын тэмцээн, наадам зохион байгуулах тухай 325 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих зорилгоор жил бүрийн зургаадугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгон зарласан. Энэ оны хувьд зургадугаар сарын эхний бямба гараг дөрөвний өдөр таарч байна.

Энэ өдөр “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээн, “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-аас зохион байгуулдаг “Тэрэгтэй парад” уламжлал болон зохиогддог билээ. Өмнөх онд “НАЙРСАГ ХОТЫН ЖАРГАЛТАЙ ХҮҮХДҮҮД” уриан дор эцэг, эхчүүд сайн дурын оролцоонд тулгуурлан төрөөс эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхээ баталгаатай эдлэх боломжийг хангахыг шаардах зорилготой парад зохиогдож байсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих