Золбин нохой, муур устгагч бууны сум алджээ

145983039757033e7d408c4Золбин нохой, муур устгадаг хүмүүс сум алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн I хороо Гадаад харилцааны яамны хашаанд Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ийн гэрээт анчин 27 настай Б нохой буудаж байгаад “Toyota рrius-20” автомашиныг оножээ. Устгалын ажилтнууд Галт зэвсгийн тухай хуулиар буу эзэмших гэрчилгээтэй, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан байх ёстой аж. Гэвч сум алдсан иргэн галт зэвсэг ашиглах эрхгүй байжээ. Өнгөрсөн оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн Галт зэвсгийн тухай хуулиар буу шинээр эзэмшигч нь аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж, гэрчилгээ авахаар заасан аж. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын цагдаагийн газраас сургалтыг зохион байгуулж эхэлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих