Д.Дагвадорж аваргын харуусал ба Халхгол
Их аварга Асашёорюү Д.Дагвадорж өөрийн цахим хуудсандаа ийнхүү бичсэн байна.
“За хөөрхий ингээд Халхгол жинхэнэ утгаараа Хятад нөлөөний бүсэд орлоодоо. Ноднин намар юу юу гээд ХҮН-ын гарууд шоудлаа.
Бурмаа сайдыг Халхголыг хужаа нарт өглөө энээ тэрээ гээд байсан? Одоо “Петро Дайчин Тамсаг” жинхэнэ утгаараа хятадын нөлөөний бүсээ томсголоо. Ядаж тэр ХАА-н чөлөөт бүсээрээ байсан бол ийм газрын гүндэх хайгуулын гэрчилгээ өгөхгүй байсан юм. Одоо яах вэ?
Мэнэгийн их талыг бузарласан, амьд амьтан байхгүй болсон, талаар лүүрэн зээрийн сүрэг тасарсан, хэдхэн болсон. Мэнэнгийн их талд China Mobile утас барьдаг. Хятад жолооч нар тоос татуулан давхидаг, энэ бодитой шүү.
Яах вэМонголчуудаа санал бодлоо хуваалцаач” гэжээ.
URL: