Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

0d1525e846a463e3374ecaa7fd3fd463Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч,  ихэнх нутгаар хүйтэн байна.


2016 оны дөрөвдүгээр сарын 01-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Бүх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газраар  цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 10-15 хэм, говийн аймгуудын өмнөд хэсгээр  3-8 хэм дулаан , бусад нутгаар 1 хэм  хүйтнээс 4 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 0 хэм  орчим  байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 7 хэм хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 856 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө  тогтвортой байна.


2016 оны дөрөвдүгээр сарын 02-ноос дөрөвдүгээр сарын 4-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв 

2-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж зөөлөн цасан шуурга шуурна, 3-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг, 4-5-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Салхи 2-нд зүүн зүгийн нутгаар, 4-5-нд Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 2-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэн, бусад хугацаанд Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 0-5 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.




URL:

Сэтгэгдэл бичих