Сэтгүүлч Ерөнхий сайдын “Сэрэл” хөдлөв

145939862256fca7deb193b“Төрийн ордонд хоёр өдрийн турш үргэлжилж буй эдийн засгийн форум гэгч муухан шар сонины шуурхай шиг л юм болж байна” гэнэ. Дээрх үгийг нүүр номыг идэвхтэй хэрэглэдэг нэгэн сэтгүүлч эрхэм бичсэн байсан юм. Тэрбээр Ерөнхий сайдын хэлсэн үгэнд эгдүүцсэн бололтой. “Бүхэл бүтэн улсын Ерөнхий сайд шар сониноос л уншиж болохоор тааруу нийтлэл шиг зүйл яриад зогсож байгаад ой гутаж байна. Эдийн засгийн хямрал юунаас болсон, яаж гарах вэ гэдэг зүйлийг ядаж ярьж болоогүй юм уу” гэсэн байлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт буруу байхгүй. Харин түүний нэг хэсэг зүтгэж явсан сэтгүүлч гэдэг алдар нь, мэдрэмж нь л гай боллоо. “Та сувгаа битгий солиорой” гэдэг шиг л юм болохгүй юу. Түүний эдийн засгийн форум дээр хэлсэн үг, хийсэн үйлдэлд нь хошгирсон журмын нөхөд нь “Сайхан аа чи шүү”, “Зөв өө зөв. Үзүүлээд өг” гэж төрийн ордон дотор хашгичиж байгааг монголын ард түмэн цэнхэр дэлгэцээрээ харсан л байлгүй. Тэдгээр эрхэм, Ерөнхий сайд нь өөрийгөө хүндэлдэггүй юм аа гэхэд өрөөлийг бас хүндэлж болмоор доо. Даан ч тэрбээр бүхэл бүтэн эдийн засгийн форум дээр “эм хошуу” өлгөж, эрвээхэйн далавчаар дэвээд ч амжилт олсонгүй. Тухайн форумд олон улсын сэтгүүлч хэд хэд байгаа харагдсан. Тэд Ерөнхий сайдын хэлсэн үгийг орчуулаад олон улсад цацчихна. Тэгвэл манайд хөрөнгө оруулахаар таатай нөхцөлийг хүлээж суугаа хөрөнгө оруулагчид нааштайгаар хүлээж авахгүй л байх. Угтаа Монгол Улсын Ерөнхий сайдын өчигдрийн дүр төрх тулга тойрсон хэрүүлч авгай шиг л харагдлаа. “Босоо Ганбаа ч хэвтээд өглөө” гэсэн шүү юм ярьж байгааг ард түмэн чинь ойлгосонгүй. Аливаа нэг хурал, форум, байгууллагын ойн индэрийг ашиглаж занасан хүнээ загнадаг талбар болгох эхлэлийг Ерөнхий сайдын хуурай ах Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тавьсан шүү дээ. Түүний энэ замналыг сайн дүү Ч.Сайханбилэг нь үргэлжлүүлж явна. Өчигдрийн ховын шинжтэй илтгэл чинь эдийн засагт юу ч наахгүй шүү, Ерөнхий сайд аа…

С.БУЯН

zaluu.com


URL:

Нэр: Anonymous Огноо: 1 April 2016

МОНГОЛЫН ТӨРД ҮНЭХЭЭР ТӨРИЙН НҮДТЭЙ ХҮН, УЛС ТӨРИЙН ХҮЧИН БАЙХГҮЙ БАЙГААГ ХАРУУЛЛАА. ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМААР ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД СОНИРХОЛ ИТГЭЛ ТӨРҮҮЛЭХ ТӨРИЙН БАТАЛГААТАЙ ШИЙДЭЛ, САНАЛ ХЭРЭГТЭЙ БОЛОХООС ТЭР ЭНЭ ИНГЭСНЭЭС БОЛЛОО ГЭХ ЮМ УУ ГАДААД УЛС РУУ ДАВШИЛСАН УЛС ТӨРИЙН ДАЙСАГНАЛ ХЭРЭГГҮЙ БҮҮР ЗУГТАНА ГАДНЫХАН, ҮНДСЭНДЭЭ УЛС ТӨРИЙН КАРЬЕРАА ӨӨРСДӨӨ ДҮГНЭЧИХЛЭЭ. МОНГОЛ ИНГЭЖ ЦААШ ЯВЖ БОЛОХГҮЙ ЭД НАР ЛАВ БИШ ЮМ БАЙНА. САМБУУ ӨВӨӨ 2 ХӨРШТЭЙГЭЭ ЭВТЭЙ БАЙЖ УЛС ОРНОО ҮЙЛДВЭРЖ ҮҮЛЭН, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙЛГЭЧИХСЭН ЮМ. ЭД НАР ХАРИН ДАЙСНЫ ЦЭРЭГ ДУУДАЖ МАГАДГҮЙ БОЛТОЙ. НӨГӨӨ ЗАСГИЙН ГАЗРЫН РЕФЕРЕНТҮҮД ЗӨВЛӨХҮҮД ҮАБЗӨВЛӨЛ БАЙГУУЛЛАГА ЮУ ХАРЖ БАЙВАА

Сэтгэгдэл бичих