ХҮН-ынхан дипломгүй даргаа ЗОЧИД БУУДЛЫН ЭЗЭН-ээр солив
14 жилийн турш МҮХАҮТ-ын даргаар ажиллаж байсан С.Дэмбэрэл 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн казиногоор бол ИЗНН дээр бооцоо тавьж, аргагүй л нэг их мэдэгч эдийн засагчийн хувьд зөв тоглолт хийсэн билээ. Үүний дараа хожил түүнд ирсэн нь тодорхой. Тэрбээр аль нэгэн тойрогт, аль нэгэн намд орж, хандив мөнгө өгч тойргоос нэр дэвшсэн бол өвдөг шороодох нь гарцаагүй байсан.
Харин С.Оюуны намын дэд дарга болж, шавилхан залуусыг хөөргөн тус намын нэр дээр сонгуулийн тойргуудад нэр дэвшүүлж, гарааных нь мөнгийг өгсөн нь санасан хэргээ сэтгэлчлэн бүтээхэд 100 хувь тус болсон юм. Тэрбээр МҮХАҮТ-ын дарга байхдаа өөрийн нагац дүү “Хамар” хочит Т.Ганболдыг өөд нь татаж, өөрийн хамаг бизнесийг түүнд даатгасан гэдэг. Түүнийг засгийн эрх барьж байх үед Corporate зочид буудлын гурван ч салбар нээгдсэний нэг нь л гэхэд тус байгууллагын мэдлийн газар дээр баригдсан билээ.
Энэ талаар нэлээд асуудал удахгүй хөндөгдөх нь тодорхой. Түүнчлэн Монголын Засгийн газарт ихээхэн хэмжээний өртэй байсан “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн орос захирал С.Паушок Монголын хилээр оргон зайлж, түүний компанийг дарга нь тогтдоггүй ХҮН-ын шинэ даргаар тодорсон Т.Ганболд 300 сая ам.доллараар худалдаж авч байсан түүхтэй. Энэ бүх асуудлаас болж тэрбээр нэгэн үе АТГ шалгагдаж, “Аав’-ынд хүртэл хэсэг суугаад гарсан. ‘Хайрт ах’ УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нь байгаагүй бол дөнгөж дөч гарч яваа залууд иймэрхүү хэмжэзнмй бизнес хийх боломж, бололцоо байхгүй гэдэг нь тодорхой юм. ХҮН-ын гурав дахь дарга С.Ганбаатар дипломгүйгээсээ болж сар гаруйн хугацаанд бэлгэдлийн дарга хийгээд буухаас аргагүйд хүрэв. Учир нь, хамгийн нэр цэвэр нам хэмээх хуурамч имижийг бүрдүүлж, сонгогчдын саналыг авахаар зэхэж буй тус намд ашиг сонирхол хөөцөлдсөн бизнесийн төлөөлөл санхүүгийн ил далд дэмжлэг үзүүлэх байдлаар хүч түрэн орж ирсэн нь хэнд ч нууц биш.
Олны танил, нэр цэвэр цөөн хэдэн залуусыг бодвол бусад нэр дэвшигчид нь гол төлөв УИХ-ын гишүүн болж, өөрийнхөө бизнесийг томруулах гэсэн атгаг санаатай “Аймшгийн гарууд” гэдгийг сонгогч түмэн харин мэдэхгүй байх шиг байна. Т.Ганболд намд элсмэгцээ шуудхан дэд дарга нь болж, улмаар ганцхан дээш харайгаад хөөрхий муу С.Ганбаатарыг мөргөж, намын дарга болж чадсан бол одоо тэр УИХ-ын гишүүний үнэмлэхийг халаасалчихсан хэмээн сэрүүн зүүдэлж эхэлжээ. ХҮН ирэх сонгуулиар хоёр, гурван суудал авч магадгүй бөгөөд хэрэвзээ тус намын дарга Т.Ганболд УИХ-ын гишүүн болж чадвал нагац ах С.Дэмбэрэлийн хамт шаргал ордонд багагүй хор найруулах нь тодорхой билээ.
МАШ НУУЦ сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
дарханы үйлдвэрээс мэднэ яагаад болохгүй гэж олон хүн тэжээж байгаа залууу дэмжинэ