Хүүгээ алдсан эх Ерөнхийлөгчид ил захидал илгээжээ
-Шархадны эмч О.Ганчулуун нарын ноцтой хэргийг шалгах хэрэгтэй
Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутагт 2015 оны 12-р сарын 28-с 29-нд шипжих шөнө балмад этгээд Батхуяг овогтой Чинзориг миний 23 настай оюутан хүүгийн минь шанаа руу хайчаар бүлж зэрлэгээр амь насыг нь хөнөөсен хэрэг гарсан.
Бид монгол ёс заншлаараа 49 хоног дотор нь хэл ам гаргаагүй бөгөөд энэ хооронд авилгачин, хүн чанараа алдсан, ёс зүйгүй өргөсөн тангараггаа үнэнч бус шар хадны эмч нар гэмт хэрэгтнийг сэтгэцийн өвчтэй, хэрэг хариуцах чадваргүй гэсэн дүгнэлт гарган ял завшуулж байгааг хайрт хүүгээ алдсан миний бие нүдээрээ харж, биеэрээ амсаж аргаа барахдаа 1,500 км цаанаас гэр орон, малаа орхин өөрийн биеэр хотод ирж Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Хууль зуйн сайд Д.Дорлигжав, УИХ-ын гишуун өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, Шадар сайд Ц.Оюунбаатар нарт хандаж байна.
Хүү маань арай л амьсгал хурааж амжаагүй байхад хүүгийн минь амь насыг хөнөөсөн Б.Чинзориг Ховд аймгийн цагдаагийн хэлтсийн гадна мэдүүлэг өгөх гээд зогсож байхдаа миний хүүгийн найз Б-ийн хажууд өөрийн төрсөн эгчтэйгээ
-3а одоо бид гарцгүй боллоо. Энэ хүүхэд их цус алдсан. Тэсэхгүй нь, Одоо сэтгэцийн өвчтэй гээд зүтгэе” – гэж ярьж байсан гэсэн. Бид үүнийг гэрчийн мэдүүлгээр хавтаст хэрэгт аваачээ гэсэн хүсэлт гаргасан байгаа.
Хуурамч дүгнэлт гаргасан шинжээч эмч нарын хэргийн нарийн учрыг нутгийнхан маань мэдэж байгаа байх. Гэмт хэрэгтэн Чинзоригийн ээжийнх нь төрсөн эгч Л.Бадамжав нь Сэтгэцийн клиникийн эмнэлэгт Ганчулуун, Лянхуа, Насанцэнгэл нартай бараг 20-иод жил хамт ажиллаж байсан, шүүх сэтгэц гэм судлалын магадлан шинжээчээр 7 жил ажилласан хүн байдаг. Энэ хүн эрүүл хүнийг өвчтэй гэсэн дүгнэлт гаргуулахад нөлөөлсөн гэж бид үзэж байгаа.
Хүүгээ алдсан бидний элэг эмтэрч нулимс хатаагүй байхад, нутаг усны ах дуү нар маань нийгмийг цочирдуулсан гэмт хэрэгт ямар хамсаатнууд хэрхэн оролцохыг анхааралтай ажиглаж байх энэ хэдхэн хоногийн дотор Шархадны эмнэлэг эрхэлсэн орлогч дарга О.Ганчулуун, Их эмч Д.Лянхуа, Н.Отгон нар хүүгийн маань амийг хөнөөсөн цоо эрүүл хүнд сэтгэцийн өвчтэй, хэрэг хариуцах чадваргүй гэсэн дүгнэлт гаргажээ.
Бид эдгээр эмч нарын алхам бүрийг ажиглаж байна. Биднийг шинжээчдийн дүгнэлтэд гомдолтой байгаагаа хэлэхээр шархадны эмнэлэг дээр очиход Насанцэнгэл захирал нь гадаад, Ганчулуун орлогч нь эмч нартайгаа бас гадаадад нэг л их мөнгөтэй тансагласан хүмүүс байсан. Хэд хоног хүлээсний эцэст Насанцэнгэл даргатай уулзахаар ороод сууж байхад О.Ганчулуун нь гадаадаас утсаар залгаж ярихад Насанцэнгэл нь ар гэрийнх нь хүмүүс яг одоо миний өрөөнд байна гэх мэтээр ярьж байсан. Энд ямарч байсан эмч нарын нууц хуйвалдаан байгаа нь бидэнд илэрхий мэдрэгдэж байсан.
Б.Чинзориг гэж хэн бэ? Эрх зүйч мэргэжилтэй, хуульчийн сонгон шалгаруулалтанд гурван ч удаа орж байсан, гэр бүл төлөвлөлтийн магистр, хэрэг гарах өдөр хүртэл нэг ч удаа сэтгэцийн эмчийн хяналтанд байгаагүй, 2001 онд жолооны курс төгсөөд зүгээр л машин барьж явсан цоо эрүүл хүн. Тэрээр 2003 онд С.Цэрэнцоодол гэдэг залуутай холбоотой хэрэгт Чинзориг хохирогчоор орж өөрийгөө цоо эрүүл гэдгийг нотлож байсан нь одоо ч хавтаст хэрэгт хадгалагдаж байгаа.
Чинзоригийг сэтгэцийн өвчингүй гэдгийг манай нутаг усныхан бүгд мэднэ. Тэрээр гэмт хэрэг хийсэн ул мөрөө арилгаж миний хүүгийн урссан цусыг цэвэрлэж, хайчаа 2 цоожтой хаалганы цаадах цонхныхоо тавцан дор нууж тавчикаа угаасан байсан. Түүний ээж Алтанцэцэг нь эмч хүн бөгөөд цоо эрүүл, саруул хүүгээ сэтгэцийн өөчтэй болгож худал мэдуүлэг өгч шинэ карт нээлгэж явсан түүний үйлдэл бүрийг ул мөрөөр нь шалгах хэрэгтэй бөгөөд энэ бух бусармаг үйлдэлд олны нүд хурц гэдгийг хэлмээр байна.
Энэ бух хуйвалдаанд тангараг өргөсөн эмч нар өөрсдөө орж байгааг ЭМСЯ анхааралдаа авч ямар арга хэмжээ авахыг бид харж хүлээж байгаа. Төрийн төмөр нүүр одоо л бидэнд хэрэгтэй байна даа.
Миний ард Ховд аймагт үлдсэн гэр бүлийнхэн маань намайг энэ оношийг зөв шийдүүлээд ирнэ гэсэн горьдлоготойгоор хүлээж суугаа учир хүүгийнхээ амь насыг алдсан миний бие ёстой хөлөө хүрэх бүх газраар явна. Цаашдаа олон жирийн иргэд алуурчны гарт амь үрэгдэж, сэтгэцийн шинжээч эмч нарын хууль бус дүгнэлтээр ял завшсаар байх уу?.
Ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу, эгэл бор хүмүүс яаж хохирч байгааг төрийн тэргүүний хувьд таныг анхааралдаа авна гэдэгт итгэж байна. Ял завшихыг санаархаж байгаа энэ хэргийг шударгаар шийдэх тангараг өргөсөн эмч нар байгаа гэдэгг бид итгэж хүлээж байна.
Миний хүү бурханы оронд тайван нойрсдоо. Хохирогч Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Лхагсам овоггой Менхтуяа. Утас 08439845., 99974482
URL: