Шуурхай мэдээ: Төрийн ордны гадаа шар нунтаг орлуулагч цацаж, эсэргүүцлээ илэрхийллээ
Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай, Ашигласан түлш болон цацраг идэвхт хаягдлын менежтентийн аюулгүй ажиллагааны тухай конвенцид нэгдэх тэргүүтэй цөмийн хаягдлын багц төсдүүлийг хэлэлцэж буй.
Харин үүнийг эсэргүүцэж иргэний нийгмийн байгууллагууд төрийн ордны гадаа жагсаал зохион байгуулж шар нунтаг орлуулан барилгын оохор төрийн ордны гадаа цацлаа.
Яг одоогийн байдлаар төрийн ордны баруун хаалгыг цагдаа нар хамгаалтад аваад байгаа бөгөөд Нийслэлийн онцгой байдлын шинжээчид давхар ажиллаж байна. Мөн ордны баруун талын уулзварын замын хөдөлгөөнийг хаагаад байгаа юм.
Эх сурвалж: Facm.mn
URL: