УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ЦЕГ-ын дарга Р.Чингист шаардлага хүргүүллээ

1552

Г.Түвшинжаргалыг суллахыг шаардаж Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингист шаардлага хүргүүллээ. “Г.Түвшинжаргал нь 1.3 сартай хөхүүл хүүхэдтэй, түүнийг Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн захирамжаар цагдан хорих хугацааг сунгасан шийдвэр гараад байгаа нь хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байна.

Хөхүүл хүүхдийг удаан хугацаагаар эхээс нь хүчээр салгах нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл санаанд ноцтой хохирол учруулахыг анхаарч, Г.Түвшинжаргалыг яаралтай суллахыг шаардаж байна”


URL:

Нэр: Anonymous Огноо: 29 March 2016

Solitoi Abgai battulga iin booking hohoo yu

Сэтгэгдэл бичих