Өнөөдрийн зурхай /2016.03.29/
Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 29. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 21. Ангараг гараг. Эрхтэний тэнгэрт одтой, есөн улаан мэнгэтэй цагаан нохой өдөр. Өдрийн барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Сансар. Өдрийн наран 6 цаг 40 минутад мандан, 19 цаг 13 минутад жаргана.
Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Ажлын хүрээнд хангалттай сайн байна. Тодорхой хэмжээгээр санхүүгийн ямар ч ашиг олж авахгүй ч таатай байна. Шинэ хүмүүс орж ирснээр шинэ төсөлд хамтарч болох юм. Хайр сэтгэлээ илэрхийлэх, мөргөл үйлдэх, гэр бүл болоход таатай. Сэтгэлээ илэрхийлж хуримын өдрөө товло. Дотнын хүмүүстээ эелдэг үг хэлж, тэднийг хайрлаж байдаг гэдгээ мэдрүүл. Зарим хүн таны талаар дэңдүү ташаа ойлголттой байх болно.
Үхэр (4/20-5/20)
Хуулийн байгууллага, түшмэдүүдийн оролцоо шаардсан асуудлуудыг шийдэхэд тохиромжгүй өдөр. Тэсвэр тэвчээргүй байдал тань зорьсондоо хүрэхэд саад болно. Шалгарсан аргаа ашиглан, яаралгүй ажилла. Албаны ажилд сахилга бат эмх цэгц хэрэгтэй. Гэр бүлийн асуудалд эхний ээлжинд материаллаг байдлаа шийдэх хэрэгтэй. Энэ ордныхны хайр дурлалд ээлтэй байж тэд хайртдаа өөрийгөө бүрэн хэмжээнд ойлгуулж чадна. Гэсэн ч зарим нь хайртаасаа хараат бус чөлөөтэй байхыг хүссэнээр энэ нь сарын төгсгөлд таагүй уур амьсгалыг авч ирэх болно. Энэ ордныхон гэр бүлийнхээ уур амьсгалыг сайжруулж, тэднийхээ төлөө өөрийгөө зориулахад бэлэн байх бололтой.
Хамтатгах (5/21-6/21)
Арилжаа, бизнес эрхэлдэг хүмүүст таатай өдөр. Өнөөдөр та сайхан мэдээ эсвэл хамтын төсөлд оролцох дур татам санал хүлээн авна. Яаран бүү зөвшөөр. Энэ ажил маш их цаг хүч шаардана. Амин чухал шийдвэрүүдийг гаргах гэсний хэрэггүй, тухайлбал маш үнэтэй худалдан авалт хийвэл дараа нь танд харамсах сэтгэл төрөх болно. Хамгийн гол нь дотоод тэнцвэрээ хадгалж, дур булаам зүйлээс болгоомжил. Энэ өдөр олон хүнтэй газар очихоос зайлсхий. Нойрсохын өмнө салхинд зугаал.
Мэлхий (6/22-7/22)
Сэтгэл хангалуун өдөр. Та бүхнийг өөрийн болгох гэж оролддог зангаасаа татгалзах хэрэгтэй. Азаар энэ талаар хэн нэгэн танд зөвлөх болно. Иймэрхүү асуудлыг хамгийн сайн дотнын найз нөхөдтэйгөө сайтар ярилцвал илүү үр дүнтэй байх болно. Хайр дурлалын бурхан Сугар гараг таны хайр дурлалын харилцаанд гайхалтай нөлөө үзүүлэх болно. Мөн та энэ үед хүмүүсийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хичээх болно. Өөрийгөө сэтгэл хангалуун болгодог зүйлээ хийхэд хамгийн тохиромжтой үе. Шинээгийнх
Арслан (7/23-8/22)
Санхүүгийн нөхцөл байдал тийм ч тогтвортой бус байна. Эрсдэлтэй эсвэл шалгаж батлаагүй төслүүдэд бүү оролц. Ахуйн асуудалд итгэмтгий, гэнэн байх нь ажилдаа алдаа гаргахад, зорилтот төлөвлөгөөгөө биелүүлэхэд саад болно. Одод нь хамтрагч нартайгаа анхааралтай хандах, гадны улсуудын үзэлд найдсаны хэрэггүйг анхааруулж байна. Амжилтын эх үүсвэр нь найдвартай хамтрагч нартай харилцах, эрсдэл бүхий үйлдлээс сэргийлэх юм.
Охин (8/23-9/22)
Материаллаг байдлаа дээшлүүлэх гэнэтийн захиалгууд орж ирж магадгүй. Авъяас чадвараа нээн харуулах илүү сонирхолтой төрлөөр ажил хэргээ сольж явуулахыг одод зөвлөж байна. Өөрийн үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүл эсвэл шийдвэрлэгдсэн хуучин асуудлаа сэт цохих үйлдэл хийнэ. Та ажилдаа нэгэн хэвийн баригдмал хуучин арга барилаас татгалз мөн баялаг уран сэтгэмж тус болох болно.
Жинлүүр (9/23-10/22)
Хариу нэг асуудал шийдвэрлэхэд зарлага, нэлээд их цаг хугацаа орно. Ажилдаа сайн хандаж сур. Сэтгэл хөдлөлөөрөө нэн чухал шийдвэр гарах болон идэвхтэй үйл хөдлөл хийхээс зайлсхийгээрэй. Өдрийн эхэн хагаст чухал уулзалт төлөвлөхгүй байхыг хичээгээрэй. Учир нь танд ажил хэргийн хамтрагчтайгаа тохиролцоход хүндрэлтэй байх болно. Хуучин төлөвлөсөн төлөвлөгөө болон ажил хэрэг, гэрээнүүдийг хийж дуусгах нь илүү ээлтэй.
Хилэнц (10/23-11/21)
Эрч хүчтэй өдөр. Ажил дээрээ гарсан асуудлаас та эвтэйхэн гарч чадна. Хэрвээ та гэртээ ямар нэг өөрчлөлт хийхээр шийдсэн бол энэ ажлаа өөр хүнээр хийлгэх гэсний хэрэггүй. Өөрийн гараар хийж, тухай бүрт нь шийдвэр гарган хийж чадвал үр дүнд нь та сэтгэл хангалуун байх болно. Үүнтэй адил ажил дээрээ ч гэсэн өөрийн ажлаа хамтрагчдаа даатгах гэсний хэрэггүй. Ажилдаа гол анхаарлаа хандуулан, хариуцлагатай байж чадвал та сэтгэл хангалуун байх болно.
Нум (11/22-12/21)
Өнөөдөр та олон сайхан үгс дуулах болно. Энэ нь танд үнэхээр таатай байна. Таны аура идэвхжин, сэтгэл татам мөн бие эрхтэн хурц байна. Шинэ танилтай учирна. Ойр дотнын хэн нэгнээс тусламж эрэх мөн хамтрагчаа түшиж тулах гэсний хэрэггүй. Бүгдийг ганцаараа хийгээрэй. Магадгүй хууран мэхлэлтэд өртөж болзошгүй. Гэнэтийн таагүй асуудлууд гарч ирэх байх энэ нь санхүүгийн хүндрэл авчирна эсвэл хайртай хүнтэйгээ маргалдахад хүргэнэ. Гэхдээ та ямар ч маргааны ялагч нь байх болно.
Матар (12/22-1/19)
Өнөөдөр маш их ажилтай байх бөгөөд танд амрах ч зав олдохгүй ачаалал ихтэй байх болно. Хүмүүсийн танд найдаж үлдээсэн ажлыг гүйцээж, бусад ажлыг түр хойш нь тавьж өөрийгөө амраа. Өглөөнөөс эхлээд л цовоо сэргэлэн байж чадвал гайхалтай үр дүнг авчрах болно. Өдрийн хоолны завсарлагаагаар л түр амрах боломж гарах бололтой. Хайр дурлал мөнгөтэй холбоотой асуудалд ямар нэг хариу өгөх боломжгүй байна. Хэрвээ та өөрийн хийж буй зүйлдээ сайтар анхаарлаа төвлөрүүлж чадвал таны амьдрал илүү амар болох болно.
Хумх (1/20-2/18)
Эрх мэдэлтэй хүмүүстэй танилцаж хамтарч ажиллах нь нэг талаар төвөгтэй мэт боловч нөгөө талаар таны байр суурийг дээшлүүлнэ. Тиймээс энэ боломжоос зугтах хэрэггүй. Таны оюуны чадамж дээд цэгтээ байгаа боловч таны тогтворгүй зан ааш таныг сэтгэл зүйн хувьд нэлээд хүнд байдалд оруулах болно. Ямар нэг зүйлд оролцохдоо болгоомжтой хандах хэрэгтэй. Олон нийтийн өмнө ярьж сурахаар сургуулилт хийснээр танд нэлээд их боломж гарч ирэх бөгөөд зарим хүн таныг яриа хийж өгөхийг урьж магадгүй. Төрөөс гаргасан тогтоол шийдвэр танд асуудал учруулж мэднэ.
Загас (2/19-3/20)
Хөнгөмсөг байдал, үр ашиггүй явдал нь дутагдалд оруулж хохирол хэлнэ. Мөнгө хамаагүй үрж болохгүй. Уналтад орно. Энэ өдрийг янз бүрээр зугаацан өнгөрүүлнэ. Хайр дурлалын асуудал хэцүү байна. Өнөөдөр та тэвчээртэй байж, сайхан санааг хүлээж авахаас татгалзаж, шинэ танилтай болох, эрсдэлтэй алхам хийхээс сэргийлээрэй. Гэнэтийн мэдээ таныг өмнө нь төлөвлөсөн ажлаа эргэж харахад хүргэнэ. Ажлаасаа хөндийрч сайтар амар. Албан хэргээр алсын замд явах нь таарамжгүй байна. Ундраагийнх
URL: