Алтны нинжа шороонд дарагдаж амиа алджээ
Хууль бусаар алт олборлож байгаад шороонд дарагдаж амь насаа алдах тохиолдол буурахгүй байна. Хэдийгээр цагдаагийн байгууллагаас удаа дараа сэрэмжлүүлэг хүргэж, зохих арга хэмжээг авч байгаа ч хууль бус алт олборлох ажил зогсохгүй үргэлжилж, үүний улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсаар байгаа юм.
Саяхан л гэхэд, Сэлэнгэ аймгийн Баянгол сум Баян 2-р баг “Шар хөтөл” гэдэг газар Баянгол сумын “Шижир талст” ХХК-ний нөхөн сэргээлт хийгээд улсад хүлээлгэн өгсөн газарт хууль бусаар гар аргаар алт олборлож байсан Архангай аймгийн Чулуут сумын харьят 33 настай эрэгтэй Э гэгч шороонд дарагдаж нас барсан гэх мэдээллийг шалгаж байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: