Энэтхэгт сурч байсан Монгол оюутан амиа хорложээ
Энэтхэгийн Карнатака мужийн Уттара-Каннада тойргийн Мундгод хот дахь Түвдийн II баазын оюутны байрны ариун цэврийн өрөөнд монгол оюутан амиа хорложээ.
“Монголын иргэн 19 настай хүү Б өөрийгөө дүүжилсэн байсан бөгөөд тэрбээр тус баазад Буддын шашинд дөрвөн жил суралцсан байна” гэж Мундгод хотын Цагдаагийн газрын мөрдөн байцаагч С.Ц.Патил мэдэгдэв.
Хичээлдээ төвлөрч чадахгүй байгаагийн улмаас сэтгэлээр унаж, ийм үйлдэл хийсэн тухайгаа Б эцэг, эхдээ үлдээсэн захидалдаа дурджээ.
Энэ хэрэг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт болсон бөгөөд уг хэргийн талаар Монголын Элчин сайд яаманд мэдэгдэж, хүүгийн цогцсыг тус баазын эрх баригч нарт хүлээлгэн өгсөн гэж Патил мэдэгдсэн байна.
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
wre