Л.Сэлэнгэ:Засгийн газар уранаар өрөө төлж, ард иргэдээ хордуулах гэж байна

3-28-10_700x700УИХ-ын ээлжит бус чуулганаар  “Цөмийн аюулгүй ажиллагааны тухай” олон улсын хэд хэдэн конвенцид нэгдэн орохтой холбогдсон багц хуулиудыг батлах гэж байгаа нь сөрөг үр дагавартай, ард түмэнд аюул учруулахаар байгааг “Цөмийн аюулгүй Монгол Улсын төлөө” холбооноос  өчигдөр мэдээллээ. Тус холбооны гишүүн Л.Сэлэнгэ хэлэхдээ “Ээлжит бус чуулганаар хэлэлцэж батлах хуулиудын талаар Засгийн газар Цөмийн хог хаягдлыг Монголд булшлахгүй гэдгийг хуульчлах гэж байна гэсэн ташаа мэдээлэл тарааж, ард түмний толгойг эргүүлж байна. УИХ-ын гишүүдийн зарим тойрогтоо ажиллаж байгаа ирц муутай үед, зарим нь   энэ конвенцуудын учрыг ойлгохгүйгээр кноп дарах нөхцөл байдал үүссэн. Бас нэг аюултай зүйл нь олон улсын конвенц учраас анхны хэлэлцүүлгээр шууд батлах, удахгүй болох НҮБ-ын цөмийн аюулгүй ажиллагааны чуулганы өмнө  амжуулахаар яарч байгаа зэрэг нь  хардлага төрүүлж байна. Олон улсын конвенцуудад Монгол Улсын аюулгүй байдалд заналхийлэх заалтуудбайгаа. Тухайлбал, 1997 оны Венийн конвенцийн 11 дэх заалтад “Цацраг идэвхт хаягдлыг үүссэн улсад нь булшлах ёстой гэдэгт итгэлтэй байх..” гэсэн томъёолол бий. Энэ нь уран экспортолсон тухайн улс өөрөө цөмийн ашигласан  түлш буюу цөмийн хаягдлаа буцааж авах үүргийг хүлээж буй явдал юм. Засгийн газар ийм алхам хийх болсон нь Францаас авсан 80 сая еврогийнхоо өрийг уранаар төлж, ард иргэдээ хордуулах гэж байна гэж үзэж байна” гэв.

 

Ч.ЗОТОЛ


URL:

Сэтгэгдэл бичих