ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ иргэнээ ГАДУУРХАВ УУ?!
Иргэдээ ялгаварлан гадуурхаад байна уу? Энэ асуултыг эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос асуумаар… Шүүх байгууллага нь тухайн иргэнийг гэм буруутайг нь тогтоогоогүй байхад цахим ертөнцийн жиргээчдийг Их тэнгэрийн аманд цуглуулж гэм буруутан мэтээр зарлачихлаа.
Тиймээс шоронд хоригдоод байгаа УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргал Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид захидал бичсэн байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “ЖЕНКО” Х.Баттулга хоёрын чимээгүй дайны үрээр албан хаагч иргэд хилмэгдэж байна. Х.Баттугын туслах Г.Түвшинжаргал Ерөнхийлөгчид хандан “Та эхийн цагаан сүүний ард хор, хулгай нуугдах ёсгүй” гэж хэлснийг өмгөөлөгчөөсөө сонсоод захидал бичиж байна. Намайг хор, хулгай хийснийг яаж мэдэж байгаа юм бэ. Шүүхээс гэм буруугүйг нь тогтоогоогүй байхад улсын Ерөнхийлөгч нь гэмт хэрэгтэн мэтээр зарлаж байгаа нь надад хилсээр ял тулгах нь хэдийнэ тодорхой болсон юм байна. Үрээ санан, шаналж асгартал уйлахыг хүсэвч энэ худал хуурмагийн төлөө унагах нулимс хайран байна” гэжээ.
ЧОЙ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ийм тэнэг ерөнхийлөгчтэй ард түмэн бид одоо яана даа. түүнийг сонгосон бид л буруутай.