15200 жолооч оноогоо хасуулжээ

joloo-copy-600x300Өнгөрсөн оны есдүгээр сараас мөрдөгдөж эхэлсэн шинэчлэн найруулсан Замын хөдөлгөөний тухай хуулиар жолооч нарт зөрчлийн оноо тооцож эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд нийт 15200 жолооч оноогоо хасуулсан бөгөөд эдгээр иргэний 10 мянга орчим  нь Улаанбаатар хотын жолооч байгаа юм.

Замын цагдаагийн газрын мэдэгдэж буйгаар зам тээврийн осолд холбогдсон хоёр жолоочоос зөрчлийн оноо хасахгүй, харин замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гаргасан жолоочийн оноог хасах юм. Харин оноогоо хасуулсан иргэд сургалтад суун шалгалт өгснөөр оноогоо сэргээх боломжтой.

Үүнээс гадна шинэчилсэн журмын дагуу тухайн жолооч гэрлэн дохио зөрчиж, хурд хэтрүүлсэн бол торгуулийг гэрийн хаягаар хүргүүлдэг хэвээрээ байгаа юм.

 


URL:

Сэтгэгдэл бичих