Сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчжээ
Нэг.Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 12.1-д “Санал авахааас 180 -аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож нэр дэвшүүлэх эрх” -тэй гэжээ. Энэ заалт сонгууль болохоос зургаан сарын өмнө байгуулагдсан улс төрийн намын сонгуульд оролцох эрхийг шууд хязгаарлаж, хассан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2-т заасан “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах , хууль дээдлэх ” нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг алдагдуулсан байна. Мөнхүү Үндсэн хуулийн 16 зүйлийн 10 дах хэсгийн ” Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрх, аль нэгэн нам олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглох тухай үндсэн хуулийн заалтууд шууд зөрчигдсөн байна.
Хоёр. Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 12.4-т энэ хуульд заасан “шаардлага хангасан” иргэн Улсын их хуралд бие даан нэрээ дэвшүүлэх эрхийн тухай заалт нь иргэдийн төрөө чөлөөтэй сонгох, төрдөө чөлөөтэй сонгогдох хууль зүйн боломжийг “тусгай шаардлага хангах” гэсэн нэрээр хязгаарлаж, боомилсон байна. Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн бүр Монгол Улсын Үндсэн хуулиар ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах /төрийн байгууллагад сонгох, сонгогдох бүрэн эрхтэй. Түүнчлэн Монгол Улсын үндсэн хуулийн 21-ийн 2 дэх хэсэгт ” Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж дөрвөн жилийн хугацаагаар сонгох тухай, мөн 16 зүйлийн 9 дэх хэсэгт “Монгол Улсын иргэд шууд буюу төлөөлөгчдийн – байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох” нийт иргэний улс төрийн эрх, эрх чөлөө, Монгол Улсын иргэн саналаа хэний ч нөлөөнд автахгүй өөрөө өгөх, саналаа шударгаар үнэлүүлэх, тоолуулах, иргэд хууль шүүхийн өмнө тэгш байх Үндсэн хуулийн олон заалт, зарчмуудыг агуулгаар зөрчжээ.
Гурав.Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 50.3-т “Энэ хуулиар хориглоогүй түүнчлэн тухайн хуулийн этгээдийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээд хандивлагч байж болно” гэж заасан. Тодруулж хэлэхэд энэ хуулиар хориглоогүй буюу хуулийн этгээдийн дүрмээр тусгайлан хориглоогүй бол гэдэг үндсэндээ өнгөлөн далдлалт хийсэн хуурмаг заалт. Өөрөөр хэлбэл, гадаад, дотоодын аль ч улсын хуулийн этгээд шууд хандивлагч байж болохоор хууль зүйн боломжийг олгосон байгаа нь 2016 оны сонгуулийг мөнгөний сонгууль, хуулийн этгээдийн хандиваар хийх хууль бус сонгууль, луйварын сонгууль болгож төрийн эрхийг хууль бусаар авах арга заль, хуулийн цоорхой гэж үзэж болно. Энэ заалт “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахыг хориглох” тухай Үндсэн хуулийн 3 зүйлийн 2 дэх хэсгийг зөрчсөн байна.
Дөрөв. Сонгуулийн тухай хуулийн 69.1 ~д “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 18 хоноогийн өмнө эхлүүлж, нэг хоногийн өмнө дуусгана” гэсэн нь сурталчилгааны хугацаа дэндүү богино байна. Монгол Улсын төрийн их сонгуулийн хугацааг ингэж богино хугацаагаанд явуулах асуудал бол төрийн тогтвортой байх, Монголын парламент /УИХ/ мэргэшсэн чадварлаг байх улмаар Монголын төр улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал хангагдах нөхцөл болж чадахгүй байгаа нь Үндсэн хуулийн 11.1 дэх хэсгийн “Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах төрийн үүргээ шударгаар биелүүлж чадахүй байгаа нь Үндсэн хуулийн зөрчил юм. Монгол төр, Монгол эх орон, Монголын ард түмэн, газар шорооны төлөө, байгалийн үнэт баялагаа гадаадынханд ор мөргүй болгуулчихгүйн төлөө, шударга үнэний төлөө бодлого хөтөлбөр нь чиглэгдэж байдаг нам, эвсэл тэдгээрийн нэр дэвшигчийн олон түмэнд мөрийн хөтөлбөр, бодлого, хийх ажлын талаар чөлөөтэй тайлбарлан таниулахад ч олны анхаарлын төвд орж ажиллахад ч дэндүү богино хугацаа. Шаардлага хангахгүй хугацаа. Төрийн их сонгуулийг ийнхүү богино хугацаанд хийнэ гэж хууль батлагчид хуулиар тодорхойлсон нь сонгуулийн хууль ёсны чанартай сурталчилгаа, шударга сонгууль бол хэрэггүй, хугацаа урт ч бай богино бай хамаагүй. Ганцхан хар машинд л найдаж байгаагийн илэрхийлэл. Тийм учраас энэ заалт бүхэлдээ Үндсэн хуулийн 19.3-ын “Хүн эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй” гэснийг зөрчсөн байна. Тухайлбал, Үндсэн хуулиа алхам тутамдаа зөрчиж, Улсын Их Хурлын гишүүдийн доторх хэсэг, бүлэг этгээдийн хүсэл зоригоор батлагдсан Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн алдаа гажуудлаас болж нийгэм, улс төр, ард түмний дунд таагүй уур амьсгал өрнөж байгааг үгүйсгэх аргагүй. Хууль батлагчид хууль батлах эрхээ ил цагаан ашиглаж зөвхөн өрсдийгөө дахин сонгуулах арга хэрэгсэл болгож байгааг ард түмэн ойлгосоор байна. Босоо сүлд ,хиймортой, босоо заяатай Монгол хүн, Монголын ард түмэн хэзээнээсээ алив ажил хэргийг үнэн сэтгэлээсээ, өөрийн төлөө бус бусдын төлөө хийж, худал хуурмаг, заль мэхийг ихэд цээрлэн, үнэн шударга, зөв сэтгэл, хиргүй тунгалаг ариун цагаан сэтгэлийг дээдэлж үр хүүхдээ ч ингэж хүмүүжүүлж ирсэн. Гэтэл төрд гарсан хойноо үргэлж худал ярьж, хулгай хийж, ард түмнээ хуурч, мэхэлж, төрийн хууль дүрмээ зөрчин төрийн түшээ гэсэн сайхан алдрыг гутаан, ашиг хонжоо, албан тушаалын дон шүглэн суухаас өөр төр, улс ард түмэнд наалдаж нялзах юм хийхгүй байгааг хараад итгэл алдарч байгаагаа нуух юун. Цаашилбал Монгол Улсын Үндсэн хуулийн 21.2 -т заасан Монгол Улсын Их хурлын гишүүнийг сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй сонгох, сонгогдох, Үндсэн хуулийн эрх зөрчигдсөнөөс гадна 23.1-д заасан “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах” тухай заалтыг хоосон тунхаг болгочихлоо. Дахин хэлэхэд анхнаасаа хуурамч хуудуутай сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд өнгөрсөн 4 жилд улс, эх орны эрх ашгийг эрхэмлэж чадаагүй. Албан тушаал, нэр төр, хувийн эрх ашгийг илүү их эрхэмлэснээс ард түмэн элгээрээ хэвтчихлээ. Энэ бол өнгөрсөн дөрвөн жилд тэдэнд тавих дүн. Мэдээжийн хэрэг зөв юм ярьдаг, хэлдэг, зөв сэтгэлтэй цөөхөн хэдэн гишүүн бий. Гарын таван хуруунд багтах уу, үгүй юу.
Тав. СТХ-ийн 121.3-т “Улсын их хурлын … 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно гэжээ. Нэрийн жагсаалтад угаасаа хамгийн болдоггүй бүтдэггүй хүмүүсээ ардын болон ардчилсан нам суулгадаг нь нууц биш.Энэ бол жагсаалт гэдэг хуурмаг залилингийн аргаар ард түмний өмч хөрөнгийг идэж уусан нэр, төр гэж байхгүй болсон тойргоор яваад ганц ч хүний санал авч чадахаа больсон, харин намдаа бадар барин хэдэн төгрөг сарвайдаг хэдийгээ жагсаалт гэж зүйл оруулж ирж сонгууль явуулж байгаа. Нөгөө л худалч, хулгайч, луйварчиддаа 2016 оны сонгуулиар жагсаалтад суулгах гэж байгаа бол сонгууль хийх шаардлага байхгүй. Ард түмнийг ингэж бухимдуулж болохгүй. Аяндаа нэр дэвшигч нарын нэрийн жагсаалт удахгүй гарна. Хүнийг нь сайн харах хэрэгтэй. Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Э.Бат-Үүл, Ч.Сайханбилэг,
3. Энхболд, М.Энхболд, Р.Нямдорж, С.Дэмбэрэл, Сү.Батболд, С.Баяр нараас эхлээд олон хүн бий. Мэдээж Ц. Элбэдоржийг 2017 онд Ерөнхийлөгчөөс болиулна. Ерөхийлөгчийн хугацааг дураараа сунгана. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахгүй байх хэрэгтэй. Өөрчлөлт бүр ард түмнийг хуурах арга гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Иймэрхүү хууль өөрчилж өөрсдийгөө сонгуулдаг арга, залийг Монголчууд мэддэг болсон. Жинхэнэ Монгол хүн Монгол төрийн төлөө зүтгэнэ, ард түмнээ аварна гэдгийг ойлгох цаг болсон. Хятадын эрлийз хурлийз, тэдний гар хөл, Монгол цустай боловч харийн хүнээс дутахгүй шунахай, хулгайч тэдний гар хөл бологчид, хатгагч, хамжигчид нар хэзээ ч Монголыг Монголоор нь авч явж чадахгүй. Тэд Монгол сайхан эх орныг минь идэж, ууж, зарж худалдаж, Монголын ард түмнийг өлсөөн цангааж ядрааж зовоож байна. Тэд мөхөөж байна. Гадаадынханд Монголыг идүүлж байгаа нь чононд хонь хариулуулсантай адил. Монгол төрийн толгойд байгаа ухаангүй, урагшгүй, чадваргүй, худалч, хулгайч шунахай хүмүүсээс болж энэ сайхан Монгол төр минь, төрийн сүлд минь сэвтэж байна. Энэ сайхан улс орон, энэ сайхан газар нутаг, энэ сайхан ард түмэн, мал сүрэг хайран болоод дууслаа. Тэдний хууль зөрчих юу ч биш. Монголыг малтай, хүнтэй, газар шороотой нь зарчихаад өөрсдөө газрын гаваар орох нь энүүхэнд. Хятад, Америк , Хойд мөсөн далай, Гималайн нуруу, Антрактид рүү ч оргон зугатаж мэднэ.Үүнийг бид хараад суугаад байх уу. Төр улсаа, түмэн олноо энэ луйварчидын гараас салгаж авахын төлөө Монгол эх орон , газар шороондоо хайртай хүн бүр нэгийг бодож хоёрыг тунгаах цаг болжээ.
Эцэст нь хэлэхэд сонгууль болгоноор Сонгуулийн хууль өөрчилж олон жил олонхийн тогтолцоогоор яваад ирсэн уламжлалыг эвдэн холимог гэж залилангийн сонгуулийн аргыг өнгөрсөн сонгуулиар оруулж болдоггүй бүтдэггүй олон хүн жагсаалт нэрээр авч үлдсэн. 2016 оны сонгууль зэрэгцээ паралель, хосолсон, холимог гээд учир зүг нь олдохгүй юм оруулж ирсэн. Иргэд байтугай Улсын Их Хурлын гишүүд нь ойлгохгүй байгаа биз. Монголын хөрсөнд байхгүй, буухгүй сонгуулийн арга тогтолцоо гэдэг юмаар тоглолт хийж ард түмнийг төрөгдүүлдэг заль, мэх юм. Ард түмнийг дэндүү доромжилж дорд үзэж юу санаснаа хийж байдаг, Монголыг зарж идэж байдаг хэмжээлшгүй эрхийг өөрсдөдөө олгож байгаагийн илэрхийлэл бол энэ. Нэг бол учир зүггүй олон оронтой тоо ярьж ард түмний толгойг эргүүлдэг. Толгой эргүүлсэн олон оронтой тоо, мөнгө нь ард түмэнд ирдэггүй, хүртдэггүй. Ийм л нэг хуулийн өөрчлөлт, болсон болоогүй сонгуулийн тогтолцоо, их олон оронтой хий хоосон тоо сонссоор байгаад ард түмний чих алт цутгасан адил болсон. Эдний хууль зөрчих, Үндсэн хуулиа уландаа гишгэх бол юу ч биш. Төрөөр, улс орноор бүхэлд нь тоглоод дууслаа. Улс орноо луйварчдаас салгаж авмаар байна.
Ахмад дайчин Сүрэнгийн Хоролоо
URL: