Хэн нь Оюутолгойд шуналтаад байна вэ?
Саяхан болсон “Дисковер Монголия” чуулганы дараа Австралийн “The Australian” сонинд Оюутолгой ХХК-ийн Гүйцэтгэх Ерөнхий захирал Камерон МакРейний тус чуулган дээр тавьсан илтгэлд тулгуурлан бичсэн нэгэн нийтлэл гарчаа.
“Рио монголчуудад анхааруулга өглөө: Шуналтах хэрэггүй” гэсэн уг нийтлэлийн нэр нэлээн шуугиан тарьж, Оюутолгойн гадаад удирдлагуудыг сандралд оруулаад байгаа аж. Тиймээс ч Оюутолгойн гадаад эзэд янз бүрийн мэдэгдэл хийж, “Бид монголчууд шуналтай гэж хэлээгүй, монголчуудад 2009 онд байгуулсан Оюутолгойн гэрээгээ өөрчлөхгүй байх гэдэгт найдаж байна гэдгийг л ойлгуулах гэсэн юм.
Цөөхөн ч гэсэн дуу хоолой уг гэрээг цуцлахыг уриалж байгаа нь бидний итгэлийг хөсөрдүүлэх аястай. Эдгээр цөөхөн хүмүүс Монголын хөгжилд аюул тарихаар байна. Тэр ч байтугай Монголын УИХ-ын 20 гишүүн Оюутолгойн гэрээг өөрчлөх шаардлагыг Засгийн газарт өргөн барьсан зэрэгтэй холбогдуулан монголчуудад анхааруулга сануулга өгснийг монголчууд шуналтай гэж гуйвууллаа” хэмээн тайлбарлажээ.
Гэсэн ч Оюутолгойн гадаад удирдлагууд монголчуудыг шуналтай байна гэж боддог нь энэхүү нийтлэлийн нэрээс харагдаж байгаа болов уу.
Хэн нь шуналтайд байна вэ? Газар нутаг болон баялгийнхаа ихэнхийг үнэгүй шахам өгчихөөд, дээр нь өндөр хүүтэй зээл авчихаад бид шуналтлаа гэж үү. Харин монголчууд биш Фрийдланд болон Канад, Америк, Англи, Хятадын боссууд та нар дэндүү шуналтаад зогсохгүй хүн чанаргүй загнаж байгаа бус уу.
Оюутолгойн бүхий л хангамжийг гартаа атгаж, тахиан мах, цэвэр ус, ажлын гутал, нойлын цаас нийлүүлэхийг хүртэл та нар мэдэх гэнэ. Өөрсдөө шуналтчихаад монголчуудыг шуналтлаа хэмээн доромжилж байгаа нь дээрэнгүй, хүн чанаргүй их гүрний колоничлогчдын нэгэнт батлагдсан үнэр ханхалж байна.
Тэр жил Торонтогийн уул уурхайн хурал дээр яаж монголчуудыг доромжлон гутаалаа. Монголчуудад сануулга өглөө гэдэг нь авлигач гap хөл бологч дарга нартаа анхааруулга өгсөн хэрэг болов уу. Өгсөн авлигыг нь чамлаж шуналтлаа гэж эрх баригчдыг мөн хэлсэн болов уу.
Эх сурвалж: “Хөх толбо”
URL: